"Тогоруугүй нуур"

img
Гэрэл зургийг MPA.mn

 

Тунгалаг дєлгєєн мандалдаа

Туждаа эрхлээд сарыг хонуулж

Танхилхан зуны шєнєєр

Тэр бидэн хоёрыг ширтсэн....Энэ дууг өчигдөрхөн “Ботгон” нуурын захад нутгийн залуутай болзож, борог өвсөн дундуур хөл нүцгэн гүйж явсан хиргүй тунгалаг дурсамжаа хэрэг болгон санаж шимтэн сонссонсон. Харин өнөөдөр Өмнөговийн замыг, гэнэтхэн зам хөдлөн гараад ирсэн хоёр тэмээг ч зүхмээр болж сэтгэл баахан гунигтай сонсож сууна.

 

Тэр гялалзсан тод од байгаагүй ч дуулсан дуу бүхнээ сэтгэлд хүргэж чаддаг үнэ цэнэтэй уран бүтээлч байлаа. Үүний нэг жишээ нь “Тогоруутай нуур”.

 

2000 оны эхээр нийтийн дууч Болдбаатар, Отгонгэрэл нар “Тогоруутай нуур” хэмээх дууг анхлан дуулж олон нийтийн хүртээл болгосон нь тухайн үед хит болж байсан. Өдгөө мартагдах шахсан энэ сайхан уран бүтээлийг 2019 онд “Гурван бүдүүн” хамтлагийн гишүүн А.Мөнгөншагай “SBN” телевизээс зохион байгуулсан “VS” нэвтрүүлэгт оролцон дахин “амилуулж” дуулсан нь олон нийтийн сонорыг мялаасан. Энэ дуу угтаа 10 гаруй жилийн дараа дахин хит болсон нь энэ. Түүний донжтой, үнэн дуулалт эрхгүй зүрх гижигдэж сэтгэлийн гал асаах мэт сонсголонтой...

 

Ингэж “Тогоруутай нуур”-ыг амилуулчихаад өөрөө тэнгэрт хальсанд нь харамсал тээх сонсогчид олон байна. Тэр тогоруудыг дагуулаад алс нисчихлээ. Тэгээд л бид тогоруугүй нууртай гуниг дүүрэн намартай үлдчихэв.

 

Ослын тухай албаны хүнээс тодруулбал "Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн “Шар тээг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 35 км-т/ Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн чиглэлд 3 зорчигчтой зорчиж явсан иргэн Ө-гийн эзэмшлийн “Ланд крузер-80” загварын суудлын автомашин автозамын зорчих хэсгийн хажуу руу онхолдож автомашины төмөр эд ангид 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 09.07-ны өдрийн 21:08 цагт хүлээн авсан.

 

Тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 автомашинтай 35 км зам туулан 21:45 цагт очиход  нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны харьяат иргэн Ө /30 настай, эрэгтэй/, Баянгол дүүгийн 10 дугаар хорооны харьяат иргэн А /33 настай, эрэгтэй/ нар гэмтсэн тул тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт, Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны харьяат иргэн М /41 настай, эрэгтэй/ нас барсан тул цогцсыг гаргаж тус аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд тус тус шилжүүлэн өгсөн" гэлээ.

 

“Гурван бүдүүн” хамтлаг “38-тай аав”, “Хүн шиг явж баярлуулъя ээжийгээ”, “Ижийгээ гомдоох учиргүй”, “Аав минь ирж яваа” зэрэг олон сайхан уран бүтээлээр сонсогчдыг байлдан дагуулж байлаа. Харин тус хамтлагийн дуучин А.Мөнгөншагай 2016 онд нэгэн “тэсрэлтийг” хийсэн нь түүний бие даан туурвисан “Гуч гарсан бүсгүй” дуу байв.

 

“Би бол дуучин Шагай. Яагаав нөгөө “Гурван бүдүүн” хамтлагийн....хэмээн эхлэх тус дууг Youtube сувагт 7 сая хүн тоглуулжээ. Тэр дуу бүрээ өр зүрхнээс мэдэрч дуулдаг нь хүнд хүрч ухаарал, баяр, жаргал нэмдэг байлаа.

 

Баярлалаа Шагай. Тэнгэрийн оронд даанч яаруу буцсан ч хэзээд сонсоод тайтгарч чадах уран бүтээл үлдээсэнд...Тогоруу дэвсэн цэнхэр дээлтэй туждаа инээмсэглэсэн төрхтэй бичлэгийг тань хэдэнтээ тоглуулж дуулсаар, уярсаар, ухаарсаар байх болно.

 

 Ум сайн амгалан болтугай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Bb:
Яагаад ч юм нэг дотно хүн явчихсан юм шиг харуусал зүрхэнд байсаар... Хайран залуу
2019-09-16
Оюунаа:
Үнэхээр их харамсах юмаа хайран сайхан дуучин минь.
2019-09-12
um manu pad mi hum
2019-09-12
Тийм үг сонсож хүлээцтэй байх хэрэгтэй.Ээж хүн ч совинтой шүү
2019-09-12
Zochin:
Estoi unen
2019-09-11
зочин:
Хөдөөний зам сайхан сэлүүхэн байхад ах минь 80 км/цагаас хэтрэхгүй явахад нь би уурлаж билээ. Тэгэхэд ах минь хайртай хүмүүс анд найз нартайгаа явж байгаа хүн харин ч хурдан явж байна гэж билээ ХУРДАА ТОХИРУУЛЖ ТАЙВАН ЯВЦГААЯ ЗАЛУУСАА
2019-09-11
Хайран сайхан хүү. Тогоруутай нуур дуу нь одоо ч сонсогдсоор л... Хүний нутагт бардуу явж болдоггүйг залуучууд санаж яв. Тэмээ ямар ч буруугүй. Замд явахад мал, амьтад ямар араншин гаргадгийг мэдэхгүй байж хар хурдаараа давхиж болохгүй. Монгол ухаан гэж бий, ахмадаас суралц, нутгийн хүмүүстэй ярилцаж бай. Залуу насаа чи өөрөө л хайрлахгүй бол чиний өмнөөс чиний амь насыг хэн ч хайрлахгүй шүү дээ. Эхийхээ үгийг сонсцгоо залуус минь. Эх хүнд байгалиас хайрласан зөн байдаг юм шүү ЗАЛУУС минь.
2019-09-11
Тийм үг сонсож хүлээцтэй байх хэрэгтэй.Ээж хүн ч совинтой шүү
Zochin:
Estoi unen
Зочин:
Хурдаа тохируулж явахгүй бол та ч бас ийм болход ойрхон шүү!!!...Үнхээр харамсалтай байна.
2019-09-11
um manu pad mi hum
Үнэхээр их харамсаж бна.ямар хатуу хорвоо вэ?
2019-09-10
Zochin:
Эвий дээ халаг гэж. Хорвоо хатуу юмаа .Харамсаад барахгүй юм
2019-09-10
Үнэхээр харамсалтай ум мани бадмэ хум
2019-09-10
Haruusal:
Uneheer bodohoor l haramsaad barshgui.Sain uran buteelch bsn shuu Um sain amgalan boltugai
2019-09-10
Irgen:
Hairan saihan zaluu. Um ma ni bad me hum. Haramsaltai ymaa. Um ma ni bad me hum
2019-09-10
Mash haramsaltai
2019-09-10
Тогоруутай нуур шиг зөндөө сайхан дуу дуулах байсан хайран сайхан залуу.
2019-09-10
Ха:
Харамсалтай байна аа. Уг нь яг тэр осол болдог газрын ойрхон өндөр шар том самбар дээр Яаараад яахав хурдаа хас... Жилд энэ зам дээр хурд хэтрүүлснээс болж 25 хүн амь насаа алдсан гэсэн бичиг байсан. Мөн яг тэр зам бол элдэв янзын нүх сүв гүй шинэ сайхан зам бсн.
2019-09-10
Зочин:
Хурдаа тохируулж,бүсээ зүүж явж баймаар бнадаа.Залуус минь.Цагдаагаас холдлоо л бол бүсээ тайлдагаа болих хэрэгтэй.Хайран сайхан залуу.Ум ма ни бад ми хум
2019-09-10
маш харамсалтай бна хөөрхөн жаахан үрсдээ л их үгүйлэгдэх бхдаа ум маани бадмэ хум
2019-09-10
Denduu saihan zaluu bsn sh de daanch haramsaltai bn Munh tengeriin orondoo taiwan noirs doi dandaa duug chin sonsoj bnaa
2019-09-10
Mash haramsaltai
mash haramsaltai. duulsan duu bolgonoos ni setgel medregddeg. ih baga geltgui ymiig chin setgeleesee hiih ni hunii erhem chuhal chanar bilee. odoo tsagt hovorhon zayah sain hun baisiimsan. hairan saihan zaluu. gunee emgenen haruusch bna.
2019-09-10
Zochin:
Uneheeriin haramsaltai bna
2019-09-10
Uneheer mundag uran buteelch, alsiin zamd bainga dagaj duuldag duunuud min, Um ma ni bad me hum
2019-09-10
Haramsaltai um maani bad me hum
2019-09-09
Хаш:
Ум ма ни бад мэ хум
2019-09-09
Zochin:
Tiim shuu temeenii buruu gej yu bhav baga hurdtai yavj bgaad murgusun bol gaigui ch garah baisan ch ym biluu yaj medehuu
2019-09-09
Цогоо:
Тогоруутай нуурыг үнэндээ л яруу тунгалаг дуулсан даа. Ум Ма Ни Бад Ми Хум
2019-09-09
Тэмээг хараах хэрэггүй ээ. Хүмүүс харин хурдаа тохируулах бсан.
2019-09-09
Zochin:
Tiim shuu temeenii buruu gej yu bhav baga hurdtai yavj bgaad murgusun bol gaigui ch garah baisan ch ym biluu yaj medehuu
Зочин:
Ихийг бүтээх идэр залуу насандаа одлоо доо. Үнэхээр харамсалтай. Эмгэнэл илэрхийлье.
2019-09-09
Оюунаа:
Үнэхээр их харамсах юмаа хайран сайхан дуучин минь.
Зочин:
Хурдаа тохируулж,бүсээ зүүж явж баймаар бнадаа.Залуус минь.Цагдаагаас холдлоо л бол бүсээ тайлдагаа болих хэрэгтэй.Хайран сайхан залуу.Ум ма ни бад ми хум