Л.Гантөмөр, Ц.Байгалмаа нарт Японы Гадаад хэргийн сайдын өргөмжлөл гардуулна

БСШУС-ын сайд асан Л.Гантөмөр, НИТХ-ын төлөөлөгч Ц.Байгалмаа нарыг Япон Улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөлөөр шагнахаар болжээ. Тэднийг Япон, Монгол хоёр улсын боловсролын салбар дахь харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн ийн шагнах аж.
Япон Улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөл гардуулах ёслолын ажиллагаа 09 дүгээр сарын 12-ны пүрэв гаригийн 18:30 цагт Элчин сайдын өргөөнд болно.
Б.Энэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ