Халх голоор аялсан тэмдэглэл-5: Баргын эмгэнэл

img

Өмнөх хэсэгт Хөлөнбуйрын баргуудын талаар цухас дурдсан. Баргууд монголчуудын нэг хэсэг. Монголд ихэнх нь халхууд боловч, өвөр Монголд цахарууд ч бий, эдгээрээс гадна олон ястанууд Монголд бий.

 

 

Оросын хувьсгалаас зугтан, Хөлөнбуйрт ирж нутагласан буриадуудыг баргуудын өвөг гэдэг. Монголчуудын нийтлэг ижилсэл нь тэдний хэл.Аялга, үгийн зарим ялгаа бий ч нэгдмэл хэлтэй, нүүдлийн мал аж ахуй, ан гөрөө амжиргааных нь суурь юм.

 

Халх голын дайны үед, Зөвлөлтийн бодлогоор явагдсан мал нийгэмчилэх зэргээс болж Монгол улсын халхуудын амьдралын хэв маягт өөрчлөлт орж байв. Өвөр Монголд хятадууд нутагт нь түрэн орж, бэлчээрийг газар тариалан болгож,  нүүдэллэн аж төрөхөд хүндрэлтэй болж ирэв.

 

Баргууд энэ үед харьцангуй чөлөөтэй аж төрж байсан гэдэг.Тэр үед баргууд Манж Го улсын нэг хэсэг болж байсан юм. Манж Го улсын гол үзэл санаа болох “таван үндэстний нэгдэл”( манж, монгол, хятад, солонгос, япон) гэгчийг гаргаж ирсэн Япончууд энд ноёрхож байсан ч, монголчуудад давуу эрх олгож байсан. Улс төр, цэргийн эрхийг япончууд барьж байсан ч, аж амьдралын хэв маягийг хадгалан хамгаалах баталгаатай байсан.Халх голын дайн, Дэлхийн хоёрдугаар дайны дараагаас Хятадын Коммунист Нам гарч ирсэнээс хойш тэдний удирдлагад орсон баргууд зовж эхэлсэн. Эхэндээ Хятадын Коммунист Нам монголчуудад автономит эрх олгоно гэж байсан ч, эрх мэдлийг гартаа оруулсаны дараа өөр бодлого хэрэгжүүлсэн.Өвөр Монголд хэдэн арван мянган хүн алагдсан. Ял зэм нь юу ч байж болно. Гэвч, хамгийн их тулгаж байсан гэм нь “ японы тагнуул”. Японд явж суралцсан ихэнх шилдэг залуус баривчлагдан хороогдсон юм.  Монголын талаар олон ном зохиол туурвисан алдарт Шиба Рёотаро гуйан орчуулагч, “Тал нутгийн тэмдэглэл” номын гол дүр, Цэвэгмаа гуайн талаар видеогоор үзэж байсан. Цэвэгмаа гуай шиг олон хүмүүс Орос, Манж, Хятад тэгээд  Монгол гэх мэтээр иргэншилээ солин амьдарч ирсэн ба тэдний тухайн үеийн хүнд бэрхийг даван туулсаныг тэндээс ойлгосон. Японоор ярьдаг төдийд Хятадын Коммунист Нам тагнуул гэж үзэж байсан.

 

 

Энэ удаагийн аялалд Чойбалсангаас чухал хүн бидэнтэй нэгдэв. Түмэн-Өлзий гэх барга хүн. Дэлхийн хоёрдугаар дайны дараа эцэг эх нь Хятадчилагдан байгаа Манжуураас зугтан  монголчуудын улс болох БНМАУ-д иржээ. Харамсалтай нь Монголд ирсэний дараа эцэг эх нь “японы тагнуул “ гэгдэн халхчууддаа хороогдсон байна. Мэдээж монгол нь монголоо үзэн ядаж  устгасан хэрэг биш, Монгол улс тэр үед өөрийн толгойгоор бус, ЗХУ-н хэлсэнээр хийдэг байсан . Монголын Ерөнхий сайд нь хүртэл Зөвлөлтүүдэд алуулж байсан цаг үе шүү дээ.

 

Түмэн-Өлзийн ах Манж Гогийн цэрэгт алба хааж байжээ.  БНМАУ-д ирж чадсан боловч, эцэг эхийн хамт алагджээ.Бага балчир байсан Түмэн-Өлзий гуай л амь гарчээ. Хятадад үлдсэн ч, Монголд зугтан ирсэн ч японы тагнуул хэмээн хороогдох тийм л хувь заяа баргуудад оногдох тийм там шиг байж.Номунханы дайнд эрсэдсэн хүмүүсээс энэ дайны өмнө ба хойно Зөвлөлт болон Манж Го-Япончуудад алагдсан монголчуудын тоо хавьгүй илүү юм. Өмнө бичсэнчилэн, Халх голын дайны өмнө алагдсан хүний тоо дайнд үрэгдсэнээс 100 дахин илүү бол дайнаас хойш ч олон халх, барга хүмүүс хороогдсон гэж бодно. Социалист Монгол улс дахь хэлмэгдүүлэлт,Өвөр Монгол дахь монголчуудыг хороосон зэргийн цаана “Пан Монголизмыг зогсоох”, “Гурван монгол нэгдэхийг хорих” гэсэн Орос, Хятадын баримтлал байсаар байсан.

 

Халх голын аялалаар, хоорондоо дайтсан монгол, япон хүмүүс хамтдаа энх тайвнаар харилцаж байгаад баярлахын хамт, хүнд бэрхийг туулсан баргуудын төлөөлөл хамт явсанд талархаад баршгүй.

 

Түмэн-Өлзий гуайд ярих зүйл их байсан нь мэдээж. Бидэнтэй аялалын эхнээс дуусан дуустал тун эелдэг инээмсэглэн харилцаж байсан нь сайхан сэтгэгдэл үлдээсэн. Дашрамд дурадахад, тэрээр хүнд хэцүүг туулсан ч,эрдэм номд шамдан, хожим Дорнод аймгаас Ардын Их Хуралд хүртэл сонгогдож байсан гэнэ. Энх тайван гээчийн чухалыг чухам биеэр мэдрэх шиг болсон.

 

Үргэлжлэл бий...

Тазаки Масами

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Бүү тоо:
энэ муу сага самуурайн үлдэгдэл юу гэж түүхийг гүйвуулж бидний цөөхөн монголчуудыг өвөр хооронд нь харгадуулаад зогсохгүй хөршүүдтэй нь харгалдуулах хар ПИАР хийж явна. Хуйлрамтай монголчуудын толгойг нь угааж байнаа. Автаж туйлшрахгшүй байцгаая аа
2019-09-09