Согтуурсан үедээ эхнэрийнхээ хурууг зүсэж танхайрчээ

"Хоолны мах буруу хэрчлээ" гэх шалтгаанаар эхнэрийнхээ гарын хурууг зүсч танхайрсан хэрэг гарчээ.
Тодруулбал энэ сарын 5-ны өдөр 13.00 цагийн орчимд СХД-24 хороонд оршин суух иргэн "Нөхөр хутга бариад агсан тавиад байна” гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Дуудлагын дагуу тус тоотод суух "С" /эм.43н/-г хамтран амьдрагч "С" /эр.45н./ нь согтуурсан үедээ "хоолны мах бүдүүн хэрчлээ" гэж маргалдан зүүн гарын дунд болон ядам хурууг зүсэж гэмтэл учруулсныг цагдаагийн алба хаагчид таслан зогсоожээ.
Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст шалгаж байна
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ