С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарт хэргийн материалыг танилцуулж байна

Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогт нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дууссан байна. Одоо хэргийн холбогдогч нарт хэргийн материалыг танилцуулж байгааг АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү хэллээ. Энэ үйл явц дуусмагц хэргийг шүүхэд шилжүүлэх аж.
Ерөнхий сайд нарыг Оюутолгойн гэрээ, холбогдох баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон улсад хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт шалгаж буй юм.
Б.Энэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ