
Хүүхдийн эрхийг баталгаатай хангуулах, тэдэнд хүний эрхийн боловсрол олгох, “Хүүхдийн элч” нарын ажиллах эрх зүйн орчинг сайжруулах, чадавхжуулах зайлшгүй шаардлага байгаа тул Хүний эрхийн Үндэсний комисс, Хүүхдийн төлөө газар гурван жилийн хугацаатай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурахаар боллоо.
Хүүхэд хамгааллын стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор хүүхдийн өргөдөл гомдол гаргах тогтолцоог бэхжүүлэх, “Хүүхдийн элч” нарын ажиллах эрх зүйн орчинг сайжруулах, чадавхжуулах, эрсдэлтэй бүлгийн хүүхдийн эрхийг хамгаалах, хангах, хүүхдийн эрхийн чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагуудын хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой.
Иймд Хүний эрхийн Үндэсний комисс, Хүүхдийн төлөө газар нь үндсэн хоёр чиглэлээр хамтран ажиллах юм байна.
Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ өнөөдөр 11.00 цагт Хүний эрхийн үндэсний комиссын хурлын зааланд болох юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ