ФОТО: "Монполимет" ХХК-ийн байранд гал гарлаа

img
Гэрэл зургуудыг MPA.MN

 

Монполимет ХХК-ийн байранд гал гарлаа. Нийслэлийн онцгой байдлын газрын гал унтраах ангийнхан шуурхай ажиллаж, галыг унтраасан байна. Албан бус эх сурвалжийн өгч буй мэдээллээр гал барилгын 16 давхраас эхэлж гарсан гэнэ. Тухайн барилгад нэмэлт цахилгаан шат суурилуулж байсан аж. Цахилгаан шатыг суурилуулж байсан ажилчид гагнуур хийхдээ гал алдсан байж магадгүй аж.

 

Тус барилгад Мобиком зэрэг зургаан байгууллага үйл ажиллагаа явуулж, 1000 гаруй хүн ажилладаг аж.


Б.Энэрэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ