Хамгаалагч залуу олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулжээ

Хамгаалалтын албаны ажилтан бусадтай маргалдаж буу гарган олон нийтийн амар тайван байдлыг алдагдуулжээ.
Тодруулбал өчигдөр /2019.09.11/ 17.00 цагийн орчимд "Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамгаалалтын албаны ажилтан буу гарган олон нийтийн тайван байдлыг алдагдуулаад байна" гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.
Дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид шалгалтын ажиллагааг явуулахад хамгаалалтын албанд хамгаалагч ажилтай 25 настай эрэгтэй Э нь "Машинаа холдуулчих" гэх үл ялих шалтгаанаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд оршин суух хаягтай эрэгтэй 38 настай Ө-тэй маргалдаж хийн буу гаргаж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулжээ.
Уг асуудлыг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст материалжуулан шалгаж байна.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ