Мансууруулах ургамал түүж бэлтгэдэг хоёр этгээдийг баривчилжээ

 

Хар тамхитай тэмцэх газраас хяналт шалгалт, ажиллагаанууд үргэлжилсээр байна.

 

2019 оны 09 дүгээр сарын 6-ны өдөр ....аймгийн нутаг дэвсгэрт хийгдсэн мөрдөн шалгах нууц ажиллагааны явцад мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай ургамлыг түүж бэлтгэн, гар аргаар боловсруулж байсан 2 этгээдийг баривчлан, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаад байна.

 

Хөдөө орон нутагт болон орон нутгийн замд явагдаж байгаа хяналт, шалгалт, ажиллагааны явцад энэ төрлийн хэд хэдэн хэргийг илрүүлжээ.

 

Г.Сүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ