Зам тээврийн ослын улмаас хоёр хүүхдийн амь нас хохирчээ


Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2019.09.09-13-ны өдрүүдэд нийт 1315 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 898-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 32 хүн гэмтэж 9 хүний амь нас хохирсон байна. Үүнээс 8 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтэж 2 хүүүхдийн амь нас хохирчээ.
Тухайлбал 2019.09.09-ний 17.10 цагийн орчим Завхан аймгийн Баянтэс сумын Бужир 1-р баг /сумын төвийн 5-р хэсэг/ шороон замд Toyota Land Cruiser-80 автомашины жолооч Л нь явган зорчигч 1.5 настай, эрэгтэй Б-г мөргөж амь насыг хохироосон байна.
Мөн 2019.09.11-ний өдрийн 12 цагийн орчимд БЗД-н 28 дугаар хороо Хужирбулангийн зам, “Тэгш хэм” супер маркетын урд замд Subaru Forester автомашины жолооч Ө нь явган зорчигч 13 настай эрэгтэй Б-г мөргөж амь насыг нь хохироожээ.
Сургууль, цэцэрлэгийн зуны амралт дуусаж тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим ихэссэн энэ үед эцэг, эх та бүхэн хүүхдээ тавих хараа хяналтаа сайжруулж, 10 хүртэл насны хүүхдийг замын хөдөлгөөнд бие даан оролцуулахгүй байхыг анхааруулж байна.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ