Мотоциклоос татгалзаж морио уная


Сүүлийн өдрүүдэд хөдөөгийн иргэд мотоциклийн ослоор амь насаа алдах тохиолдол цөөнгүй гарсаар байна. Энэ долоо хоногт гурван хүн мотоциклийн ослоор хорвоог орхижээ.
Тухайлбал 2019.09.09-ний 14.56 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5-р баг “Зэгстэйн Булаг” гэх газар /сумын төвөөс хойш 57км/ шороон замд улсын дугааргүй Dayung маркийн мотоцикл онхолдож, жолооч 38 настай, эрэгтэй Э нас баржээ.
Мөн 2019.09.10-ны өдрийн 10.42 цагийн орчим Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1-р багийн “Бор Хөндий” гэх газар /Сумын төвөөс баруун хойшоо 45км/ шороон замд Мустанг-5 маркийн мотоцикл онхолдож жолооч 59 настай, эрэгтэй Д нас барсан байна.
Түүнчлэн 2019.09.12-ны 13.00 цагийн орчим Дорноговь аймгийн Өргөн сум 3-р баг “Хар тойром” гэх газар /сумын төвөөс хойш 60км/ шороон замд улсын дугааргүй Хаожи маркийн мотоциклийн жолооч Б нь, явган зорчигч 49 настай, эмэгтэй М-г мөргөж амь насыг хохироожээ.
Иймд төмөр хүлгээс татгалзаж морио унаж хэвшихийг хөдөөгийн иргэдэд уриалж байна.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ