Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 122 хүнийг илрүүлжээ

img
Гэрэл зургийг MPA.mn

 

Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 16.6 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 21.3 хувиар, гэмтсэн хүний тоо 14.2 хувиар, нас барсан хүний тоо 12.5 хувиар тус тус өссөн байна.

 

Харин энэ 7 хоногт хүн гэмтсэн нийт ослыг хэлбэрээр авч үзвэл явган зорчигч мөргөж  гэмтээх хэлбэрээр 15, мөргөлдөх хэлбэрээр 6, үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 3 тус тус бүртгэгдсэн байна.

 

Тухайлбал 2019.09.10-ны шөнийн 04.30 цагийн орчим Архангай аймгийн Хангай сумын Ар баясгалан багийн “Ногоон хонхны дөрөлж” гэх газар /Сумын төвөөс хойшоо 22км/ шороон замд Hyundai Porter маркийн Г жолоочтой автомашин нь онхолдож зорчигч 30 настай, эмэгтэй О нас баржээ

 

2019.09.11-ний 21.50 цагийн орчимд Ховд аймгийн Буянт сумын 2-р багийн нутаг “Шар хадны дөрөлж” гэх газар /Сумын төвөөс баруун урагш 50км-т/ асфальтан замд Toyota Prius маркийн Н жолоочтой автомашин онхолдож, зорчигч  Д /35настай.эрэгтэй/ нас барж, жолооч Н /32 настай, эмэгтэй/ гэмтсэн байна.

 

2019.09.12-ны 23.20 цагийн орчим ХУД-н 7 дугаар хороо Яармагийн гудамж, Жаргалантын 16-р гудамжны баруун замд Toyota Land Cruiser-200 автомашины жолооч Д нь  явган зорчигч 33 настай, эрэгтэй Ү-г мөргөж амь насыг хохироожээ.

 

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 122 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 34 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

 

Бүсээ бүсэлж, хурдаа тохируулж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА-аас зөвлөж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Согтуугаар машин жолооддог хүмүүст авах арга хэмжээгээ хэтэрхий сулруулснаас согтуу жолооч ингэж ихдэж байгаа юм
2019-09-15
irgen:
eroosoo sogtuugarr joloo barival byh nasaar ni erhiig ni hasah heregtei um bainadaa ooroor ene arhichid uuhaa bolihgui ee
2019-09-13