Филиппиний ерөнхийлөгч авлигач түшмэдийг буудахыг зөвлөжээ 

img

Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте авлига нэхсэн албан тушаалтнуудыг хөнөөлгүйгээр буудахыг зөвлөсөн талаар Manila Bulletin сонин мэдээлжээ. 


“Та нар татвар хураамж төлөх, эсвэл лавлагаа тодорхойлолт авах үед албан тушаалтнууд авлига нэхвэл шууд цохиод ав. Гарт чинь зэвсэг байгаа бол буудаж ч болно. Гэхдээ алж болохгүй, учир нь шүүх хурал болоход таныг өршөөхгүй байж мэднэ” хэмээн Филиппиний ерөнхийлөгч мэдэгдсэн байна. 


Түүний өгүүлснээр Филиппиний төрийн албан хаагч бүр авлигад гүн гүнзгий автсан гэнэ. Харин авлигачийг буудсан хүнийг “шоронд хорихгүй, харин биеийн шийтгэл амсуулна” хэмээн Дутерте мэдэгджээ. 


Эргэн сануулахад, Родриго Дутерте ерөнхийлөгчөөр сонгогдохоосоо өмнө Давао хотын даргын алба хашдаг байсан. Тэрбээр улс орныхоо хурцадмал асуудлыг шийдвэрлэх тал дээр  ширүүхэн мэдэгдэл хийдгээрээ алдартай. 


2016 онд Дутерте Филиппинд хар тамхины эсрэг “хэрцгий” аян эхлүүлсэн бөгөөд энэ арга хэмжээний үеэр хар тамхины үйлдвэрлэл, хангамжтай холбоотой 5000 орчим хүн амиа алдсан гэсэн мэдээлэл бий. Дутертегийн энэ арга НҮБ-ын хүний эрхийн шинжээчдийн зүгнээс эсэргүүцэлтэй тулгарч, шүүх хурал явуулалгүйгээр сэжигтнүүдийг цаазалж байгаагаа зогсоохыг шаардаж байв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Монгол хүмүүс аймхай болохоор нэг хүнийг буудаж бэртээхэд дараагийн оймсчингууд айгаад эхэлнэ дээ хөгийн хар монгол хүмүүс харин эх орон минь хаана ч байхгүй сайхан шүү
2019-09-16
Болд:
Манайд л хэрэгжүүлмээр, Гэтэл гарыг нь хүндрүүлэхгүй бол буудах хүн олдохгүй л байх даа
2019-09-15
ard:
Манайхл энэ нам намдагаж төриин ажил ххиисэн болж авилгал хулгаа хиигээд байгаа бөгс долоогчдыг тонилгуул таарна эх орны хөрөнгиин дайсангууу
2019-09-15
зочин:
Манай ерөнхийлөгч ийм зөвшөөрөл өгвөл төрийн алба тэр чигээрээ шинэчлэгдэх юм байна. Гэмтлийн эмнэлэг ачааллаа даахгүй, гайгүй хэдэн эмч нь бүгд буудуулчихаад өвчтөн эмчлэх эмчгүй хэцүүдэх нь ээ
2019-09-15
Хүүшээ манайд ингээсэй...тэгвэл тэр оймсондоо хийдгээс авхуулаад буудуулах хулгайчууд зөндөө бнаа
2019-09-15
MANAYD L INGEMEER BAYNA DAA
2019-09-14
WOW:
Монголын авилгач УИХ-н гишүүн, сайд, дарга нар, төрийн албан хаачгдыг буудаад өгөөч Тэнгэр минь
2019-09-14
mongol:
Elbegdorjoos exleed shunalyn tulamnuudaa max tsusand medruulex xeregtei bauna daa
2019-09-14
Зочин:
Манайд харин гарыг нь цайлгахгүй бол хөдөлдөггүй эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн ажилтнуудтай тохиолдолд яах вэ гэдэг асуудал байна
2019-09-14
Дутертогийн дүр:
Монголд бол бүр амин газар нь буудсан ч яахав. Харин яд өгч болохгүй.
2019-09-13
zuitei
2019-09-13
Даү:
Ер нь яс маханд хүрсэн шийтгэл үр дүнд хүрдэг юм бишүү
2019-09-13