Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “МАК” компани шатахуун үйлдвэрлэж таван жилийн дараа дотоодын хэрэгцээний 40 орчим хувийг хангахаа мэдэгдлээ.
Тус компани Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутагт орших Адуунчулууны хүрэн нүүрсний ордыг түшиглэн нефтийн үйлдвэр байгуулах ажлаа ирэх дөрөвдүгээр сараас эхлүүлэх юм байна.
Энэ ажлын хүрээнд хүрэн нүүрсийг хийжүүлээд хийгээ шингэрүүлэн метанол гаргаж, үүнээс АИ-92-той адил химийн орц найрлагатай бензин үйлдвэрлэхийг зорьж байгаа ажээ.
Тус компани жилд 400 мянган тн бензин үйлдвэрлэх аж үйлдвэрийн цогц төв бий болгох төлөвлөж байгаа гэлээ. Энэ нь манай улсын дотоодын хэрэгцээний40 орчим хувийг хангана гэсэн үг юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ