Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг шүүнэ

Тагнуулын ерөнхий газраас НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, МАН-ын гишүүн асан А.Ганбаатар нарт Эрүүгийн хуулийн 19.2-т заасан “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах” зүйл ангиар хэрэг үүсгэн шалгасан билээ. Тэднийг яллагдагчаар татах хүсэлтээ өнгөрсөн наймдугаар сарын эхээр прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.
Тэгвэл тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09 дүгээр сарын 26-ны өдрийн 09:00 цагт товлогджээ. Нийслэлийн прокурорын газраас А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна.
Б.Энэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ