Байгалийн түүхийн музейн барилгыг буулгах тендер зарлагдлаа

Засгийн газраас Байгалийн түүхийн музейн хуучин барилгыг буулгах шийдвэр гаргаад буй. Тэгвэл уг ажлын тендер зарлагджээ. Тухайн тендерийн нийт төсөв нь 400 сая төгрөг юм байна. Тендерийн материалыг энэ 09 дүгээр сарын 30-ны өдрийн 10.30 цагаас өмнө хүлээн авч, тухайн өдрийн 10.50 цагт нээнэ хэмээн https://www.tender.gov.mn сайтад мэдээлжээ.
Байгалийн түүхийн музейн газар дээр Чингис хааны музей байгуулахаар зураг төсөв нь бэлэн болоод буй юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.
Б.Энэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ