Ц.Сандуйгийн нэрлэсэн ГУРАВ
НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандуй Цензургүй яриа нэвтрүүлэгт орж, шүүгдэв. Энэ сарын 26-нд товлогдсон шүүх хурлаас өмнө тэр сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн нэвтрүүлэгт орж, 20 жилийн ял “сонсов”.
Ц.Сандуйгийн ярьсан яриа гомдлоор дүүрэн. Тэр намынхандаа гомдож, харамсаж байгаагаа нуусангүй. Түүнийг Монголын төрийн албыг наймаалцсан гэх 60 тэрбумын хэрэгт хутгаж, зайлуулах төлөвлөгөөг МАН-ын дарга У.Хүрэлсүх, генсек Д.Амарбаясгалан, гишүүн Л.Оюун-Эрдэнэ нар хийж байгаа гэнэ. УИХ-ын дарга асан М.Энхболдыг зайлуулах ажиллагаа Ц.Сандуйгаар үргэлжилж байгааг тэр хэлэв.
Сонирхолтой нь тухайн гурав ч 60 тэрбумын хэрэгт хамсаатан болох бололтой. Учир нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАН-ын генсек Д.Амарбаясгалан, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ нар ч сонгуулийн үеэр Ц.Сандуйгийн адилаар 60 тэрбумын схемын тухай сонсч, Ерөнхий сайд У.Хүрэлсүх бүр “маш сайн зохион байгуулсан стратеги төлөвлөлт байна” хэмээн сайшаасан гэнэ. Тэгэхээр 60 тэрбумын төлөвлөгөөг сонсч, сайн гэж сайшаасан мань гурван дарга ч нэр цэвэр үлдэхгүй бололтой.
Гэхдээ хуулийн байгууллага Ц.Сандуй, А.Ганбаатар нарт ял төлөвлөж, энэ сарын 26-нд шүүх хурлаа төлөвлөөд буй.
Б.Энэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ