
Гадаад харилцааны сайд Г.Занданшатар өнгөрсөн өдрүүдэд БНХАУ-д айлчилсан билээ.
Энэ удаагийн айлчлалыг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хэлэлцсэн өндөр дээд хэмжээний айлчлалуудыг нэгтгэсэн, хөндөж ярьсан асуудлуудыг урагшлуулах, харилицан ойлголцлыг гүнзгийрүүлж, итгэлцлийг бэхжүүлэхэд чиглэгдсэн айлчлал болсон хэмээн талууд дүгнэж байна.
Айлчлалын үеэр бид үндсэн таван асуудлаар тодорхой тохиролцоонд хүрч чадсан байна. Тухайлбал, хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэлээр, ялангуяа Монгол Улсад нефть бүтээгдэхүүний нийлүүлэлтийн асуудлаар тус улстай хамтран ажиллахаар болжээ.
Энэ хүрээнд БНХАУ-тай нефть бүтээгдэхүүний салбарт гурван чиглэлээр хамтран ажиллахаар болж гэрээ байгуулсан байна.
Ингэснээр Монголд нефть боловсруулах үйлдвэр байгуулахад БНХАУ хамтран ажиллах, ТЭЗҮ-ийг мэргэжлийн өндөр төвшинд хийх тал дээр туслалцаа үзүүлэхээр болжээ.
Энэ тал дээр хоёр талын хамтарсан ажлын баг гарч ажиллахаар болсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ