Тэмбүүг эмчлүүлэхгүй бол “тэнэг” болно

img

Тэмбүүгээр өвчилсөн эмэгтэйгээс хавьтагчаа хэлэхийг хүсэхэд “Мэдэхгүй, согтуу байсан, хэн гэдгийг нь санахгүй байна” гэх мэт учир ойлгомжгүй хариулт өгдөг талаар эмч хэлж байна.

 

Бас нэг сумын малчин эр жирэмсэн эхнэр нь гэнэтхэн битүүний орой өвдөлт өгөхөд “Цагаан сар өнгөрөөгөөд төрж болохгүй юу” гэж  асуусан гэнэ. Нөхрийг ятгахаар сумын эмч болоод засаг дарга, хэсгийн төлөөлөгч гээд сумандаа л удирдагчид болох хүмүүс очиж учирлаж байж эхнэрийг нь амаржуулахаар авч явсан тухай сумын эмч ярьсан юм. Үүнээс манай монголчуудын бэлгийн боловсрол аль хэр түвшинд явааг харж болмоор.

 

Тэмбүүг эмчлүүлэхгүй бол эрүүлээр сэтгэж чадахаа больдог

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Бэлгийн замын халдварт өвчин гэхээр л ДОХ гэж хамгийн түрүүнд ам нээдэг байв. Харин сүүлийн үед тэмбүүг “сүрхий” ярих болов. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн санаачлагаар бэлгийн замаар дамжих халдвар, тэмбүүгийн өвчлөлийг бууруулах, улмаар төрөлхийн тэмбүүг устгах зорилгоор "Тэмбүүг устгая" аяныг эхлүүлж эрүүл мэндийн салбарын хэмжээнд дорвитой арга хэмжээг хэрэгжүүлж байгаа юм. Сайдын эхлүүлсэн энэ ажил үр дүнгээ өгч тэмбүүгийн халдвар, тархалт буурч  эхэлжээ.

 

2018 онд: Өмнөх онтой харьцуулахад халдварт өвчин 2226 тохиолдлоор, тэмбүүгийн өвчлөл 507 тохиолдлоор буурсан байна. 

 

2019 онд: Эхний 5 сард тэмбүүгийн 2727 тохиолдол бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 245 тохиолдлоор буурчээ. 

 

Гэхдээ хос хоёр “Хамт очиж шинжилгээ өгье” гээд хөтлөлцөөд ХӨСҮТ-ийг зорихгүй л байна. Харин ч “Ичмээр юм” гэж гэрэвших эрчүүд олон. Яахав, амьдраад, амьсгалаад байж болж байхад заавал шинжилгээ өгөхгүй, эмнэлэгт хандахгүй байж болно. Гэхдээ та тэмбүүтэй, түүнийгээ мэдэхгүй явбал яах вэ?

 

Тэмбүүгийн халдвар авсан хүнд зовиур, шаналал илрэхгүй. Тиймээс ч халдвар авснаа өөрөө ч мэдэхгүй тараагаад л явдаг. “Тэмбүү хүний бүх эрхтэнг маш удаанаар, аажмаар гэмтээдэг. Яс, үс, арьс, салст. Бүр мэдрэлийн эсийг хүртэл гэмтээж хүн эрүүлээр сэтгэж чадахаа больж эхэлдэг. Мэдрэлдээ нөлөөлтөл тэмбүүг тээж явахгүйн тулд эрт үед нь илрүүлж оношилж, эмчилж эдгээх асуудал маш чухал байна” гэж ХӨСҮТ-ийн ДОХ, БЗДХ-ын ТС албаны зөвлөх эмч Х.Даваажав ярилаа.

 

Нэг ёсондоо тэмбүү өвчнөө эрт илрүүлж, түүнтэй тэмцэхгүй “Яавал гэж ” гээд яваад л байвал эцэстээ эрүүлээр сэтгэж чадахгүй “тэнэг” болох нь. Тэгвэл тэмбүүгээр хэн өвчилж болох вэ? Тэмбүү  өвчтэй хүн Монголд хэд байна вэ?

 

Бэлгийн замаар дамжих халдвар “тээж” болох эрсдэлт бүлэг гэж байдаг аж. Тухайлбал биеэ үнэлэгч, эрэгтэй хүнтэй бэлгийн харилцаанд ордог эрэгтэйчүүд. Мөн хөдөлгөөнт хүн ам буюу олон сараар тээвэрт явдаг жолооч нар, уул уурхайд ажиллагчид, наймаа арилжаа эрхлэгчид, хил гаалиар олон удаа зорчигчид. Эдгээр хүн амыг түлхүү үзлэг шинжилгээнд хамруулах хэрэгтэй гэнэ.

 

ДЭМБ-ын тооцооллоор дэлхий дахинд жил бүр бэлгийн замаар дамжих халдварын 376 сая тохиолдол шинээр бүртгэгдэж байна. Үүнээс тэмбүүгийн 6.3 сая тохиолдол бүртгэгддэг аж.

 

Харин Монгол Улсад 2018 онд улсын хэмжээнд 27 төрлийн 42 мянган халдварт өвчний тохиолдол бүртгэгдсэн байна. Нийт халдварт өвчний дотор бэлгийн замаар дамжих халдвар 38.3 хувь буюу 16130 тохиолдол, үүн дотроо тэмбүүгийн өвчлөл 38.2 хувьтай байна. Тэмбүүгийн өвчлөл Хөвсгөл, Говьсүмбэр, Хэнтий, Сэлэнгэ зэрэг аймагт улсын дунджаас өндөр байгаа бөгөөд нөхөн үржихүйн буюу 15-24 насны хүн амын дунд өвчлөл харьцангуй өндөр байна.

 

Нэг л хавьтагчдаа үнэнч байя

 

 

Нөхөн үржихүйн насныхан буюу залуучууд хайрлаж дурлана, хамт шөнийг өнгөрөөх нь дамжиггүй. Гэвч нэг л хавьтагчтай байж, түүндээ үнэнч үлдэхийг эрүүл мэндийн салбарын ажилчид учирлаж байна. Тэмбүүгээр өвчилсөн эмэгтэйгээс “Хэнтэй хавьталд орсноо хэлчих” гэхээр өмнөөс нь бараг л “Тэр олноос алийг нь гэх вэ” гэх утгатай зүйл хэлэх тохиолдол цөөнгүй гэнэ.

 

Тэмбүүтэй огт тэмцэхгүй байснаа эсвэл тэмбүү огт байхгүй байснаа гэнэт гараад ирсэн мэт нийгэм ойлгож байна. Гэвч тэмбүү өвчин аль 1990-ээд оноос өмнө ч байсан. Тухайн он жилүүдэд хавьтагчдыг илрүүлэгч гэх чухал ажилтан орон нутгаар бүтэн тойрч үзлэг хийж, хавьтагчыг олж тогтоодог байж. Түүнийг диспансер гэнэ. Одоо цаг үед энэ ажилтан нэн шаардлагатай байгааг ХӨСҮТ-ийн зөвлөх эмч Х.Даваажав хэлсэн.

 

Энэ мэргэжилтэн хэн ч байж болох аж. Заавал эмнэлгийн дээд мэргэжилтэн бус бага эмч, сувилагч ч сургалтад хамрагдан мэргэшээд энэ ажлыг хийх болох юм байна. Өмнөөс нь хүний эрх ярьдаг, хавьтагчаа хэлэхгүй гүрийдэг өвчтөнүүдтэй эмч уйгагүй ажиллаад л байвал эцэстээ хэлж, эрт илрүүлэг амжилт олдог байна. Ингэж уйгагүй ажиллах ажилтан хэрэгтэй байгаа аж.

 

Уг нь өөртөө хайртай, өвчин тээгээд яваа юм биш байгаа хэмээн санаа зовнидог бол очоод үнэгүй шинжилгээ өгөх боломж нээлттэй. ХӨСҮТ-д “Улаан тууз” эмнэлэг ажиллаж буй. Уг эмнэлэгт халдварт өвчний үнэгүй шинжилгээ хийж байгаа. Тус эмнэлэгт долоо хоногт 280 хүн тэмбүү өвчний асуудлаар ханддаг байсан бол одоо 540 болж хоёр дахин нэмэгдсэн сайн мэдээ сонсогдож байна.

 

Тэмбүүтэй эхийн ураг хэвлийдээ эндэж байна

 

 

Залуус тэмбүүгээр өвчилсөн бол түргэвчилсэн оношилгоо хийлгэж, эмчилгээг маш хурдан эхлүүлснээр бүрэн эдгэрэх боломжтой. Тухайлбал 2.4 сая единицийн Пеницилл-G гурван удаа буюу долоо хоногт нэг удаа тариулснаар бүрэн эдгэрдэг байна.

 

Харин хамгийн том асуудал болоод байгаа зүйл бол жирэмсэн эмэгтэйчүүдээс тэмбүүгийн халдвар ихээр илрэх болжээ.

 

Төрөлхийн тэмбүү өвчин сүүлийн таван жил тутам 30-аас дээш илэрч, зөвхөн  2017-2018 онд 49-59 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. 2018 онд бүртгэгдсэн 49 тохиолдлын 38 хувь нь жирэмсний хяналтад ороогүй, хяналтад хамрагдсан жирэмсний 20 хувь нь тэмбүү илрүүлэх шинжилгээг хийлгээгүй байжээ. Улмаар бүртгэгдсэн тохиолдлын 11 нярай нас барж, 14 амьгүй төрөлт бүртгэгдсэн байна. Харин 2019 оны эхний таван сард бүртгэгдсэн 29 тохиолдлын 15 нь нас баралт, амьгүй төрөлт байна. Улсын хэмжээнд 2019 оны эхний 7 сарын байдлаар төрөлхийн тэмбүүгийн 41 тохиолдол бүртгэгдсэнээс 19 нь энджээ.

 

Уг нь тэмбүүгээр өвдсөн жирэмсэн эх хяналтдаа эрт орж, өвчнөө оношлуулж эмчлүүлсэн тохиолдолд эх, хүүхэд хэн хэн нь эрүүлжих боломжтой. Гэтэл жирэмсний хяналтдаа огт ордогггүй, оройтож ордгоос өвчнийг илрүүлж чадахгүй, илрүүлсэн ч хожимдсоноос болж ураг эндэх, амьгүй төрөх нөхцөл үүсдэг байна.

 

Жилд 40 мянган эх амаржиж байгаа. Үүнээс 50 гаруй хувь нь нийслэл Улаанбаатар хотод төрж байна. Төрөлхийн тэмбүү өвчин жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд жилд 30 орчим тохиолдол шинээр бүртгэгдэж байна. Тэмбүүтэй эхээс төрсөн “тэмбүүтэй нярай” гэж оношлогдсон ургийн 30-40 хувь нь золгүй буюу эхийнхээ хэвлийд эндэх эсхүл, “амьгүй төрөлт” болдог аж. Энэ бол сэтгэл эмзэглэх тоо баримт.

 

Та тэмбүү “тээж” яваа юм биш биз?

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Тэмбүү зөвхөн бэлгийн замаар дамжин халдварлагддаг. Өвчний явц олон үе шаттай, хүний бүх эд эрхтэнг гэмтээдэг, удам дамждаг, архаг удаан явцтай тул та шинжилгээнд хамрагдаж байж л сая түүнийг илрүүлнэ.

 

Шинж тэмдэг:

 

Халдвар орсон газар ( бэлэг эрхтэн, уруул, шулуун гэдэс орчим) зөв дугуй ба зуйван дугуй хэлбэртэй, өвчингүй, сууриараа хатуу яр гарна. Энэ нь халдвар авснаас хойш дунджаар 2-3 долоо дараа гарах ба маш их халдвартай. Яр нь зовууригүй учир хүмүүс түүнийг анзааралгүй өнгөрдөг ба энэ нь 1-5 долоо хоногийн дараа өөрөө алга болох учир эмчид хандахгүй байх нь элбэг.

 

Эмчилгээ:

 

Эмчилгээ хийгээгүй тохиолдолд тэмбүү өвчин 2-р шатандаа орно. Тэмбүүгийн 2-р үе халдвар цусаар тархан, яр алга болсноос хойш 1-6 сарын дараа бүх биеэр тууралт гарна.

 

Өвчин үүсгэгч цусаар дамжин бүх бие махбодид тархдаг. Тууралт нь ямар ч өвдөлтгүй бас загатнахгүй бөгөөд хэдэн жилийн турш нэг гарч, нэг алга болох маягаар гарна. Зарим хүний үс унана. Энэ үе 2 сараас 2-3 жил үргэлжилнэ.

 

Далд үеийн тэмбүү хоёрдугаар үеийн шинж тэмдэг илрэхгүй болох нь өвчин далд хэлбэрт орсныг илтгэнэ. 10-20 жил ч үргэлжилж болно. Эд эс далдуур гэмтсээр л байна. Ялангуяа цусны судас, мэдрэлийн тогтолцоо гэмтэнэ.

 

3-р үеийн тэмбүү халдвар авснаас хойш 10-40 жилийн дараа илэрч болно. Хамгийн чухал эрхтэн болох тархи, зүрх, хүний хамрын ясыг дотроос нь идсээр гуншаа болгодог.

 

Бүх жирэмсэн эмэгтэйчүүд жирэмсний хяналтанд байхдаа (эхний 3 сард) цусны шинжилгээ өгснөөр тэмбүүгийн шинжилгээ хийгддэг. Хэрэв жирэмсэн эмэгтэй тэмбүүтэй гарвал эмчилгээг урагт нөлөө багатайгаар хийдэг. Эмчлээгүй тохиолдолд ураг зулбах, дутуу төрөх цаашилбал, төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрөх аюултай.

 

Манайхан эрүүл мэнд эрхэм баян хэмэн хэлэх дуртай хэр нь эрүүл эсэхээ шалгуулахаас ичдэг ард түмэн. Тэмбүү “тоглоом” биш. Мэдрэлийн системийг гэмтээж үхэлд ч хүргэх аюултай. Төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрөх, оюуны чадавхгүй болох, саажилт үүсэх гэх мэт үр дагавар гардаг байна.

 

Эцэст нь аминдаа хайртай байж сайн дураараа шинжилгээнд хамрагдаж, амьдралдаа үнэнч байж бэлгийн ганцхан хавьтагчтай байхыг уриалж байна. Эрхэмлэх зүйлтэй амьдрал үнэ цэнэтэй байдаг даа.

 

Г.Сүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Мм:
Цус
2025-01-06
Зочин:
Манай ээж 68 настай. Өчигдөр шигжилгээ өгсөн чинь тэмбүүгийн шинж тэмдэг илэрсэн байна. Тэмбүүтэй гэнэ. Настай хүн хаанаас ийм өвчтэй болох уу. Би шоконд ороод яах учраа олохгүй юм. Тэмбүү бэлгийн замаас өөрөөр халдварлах ямар суваг байдаг вэ?
2024-04-24
Мм:
Цус
Gerelee:
Iim ovchin avsnaa medeed aimaar sanahdaj setgeleer unaj ooriigooo busdaas tusgaarlaj exelsen sumd bsan bolxoor xumuus medchixvii gj unexeer alj xunii xajuud shinjilgee ogno gexeer yas xavtalzdag bolson tegeed dur meden benz.n g 10 20g tariulsan bx yagaad zaaval bi gj ooriigoo uzen ydaj davaj garxad xundxen bsan chuu xamgiin aimaar ni suusan xunee tiim ovchtoig medeegui dee gutarsan xuuxduudee tiim ovchtoi bx vii gj chinjilgee ogson azaar eruul bsand jaaxan taivchirsan odoo xaaya shinjilgee ogdog darxlaa muu bval garaad l bdag yum bna lee chuu zaluusdaa zaxixad ooriigoo sain xamgaalj nad chig bitgii xaramsaj suugarai
2023-09-05
Тариулаад эдгэх үү. 3 удаа тариулсан шинжилгээгээр эерэг гараад бна
2023-04-22
1111:
Jiremsen bhdaa haldwar awaad Taria hiilgesen ghde jiremsen bhad hvvhded damjih uu hohnii svvgeer bs hvvhded damjina gj bh uu
2023-04-19
...:
Ymr em taria hergelj bgaa wee medej baiwal helj tus bolooch
2023-04-07
....:
Хөсүт ntr bish oor huwiin emneleg ntr baidgvi ymuu tussan hvmvvs ymr em taria hegelj bgaga helj boldgvi ymuu iim em taria helgeldeg emchlvvlhed mong togrog her ih ordog talaar yuuch baihgvi manai emlegt ir gsn post yrooso harsangvi 2-3odor l sudalla dandaa neg ym l baih ym tegeel emch emch gsn hvmvvs edgrn edgern geel door ni emchilgee hiilgsen hvmvvs idgehgvi bn geel bvh ymaa il bolgoj boldgvi ymuu bodul em tarian emchiin zowshoorloor l ogdog bailgvi dee tiim ym chine zvgeer heleed orihchij boldgvi ym baihdaa
2023-04-07
Hun:
Sain bnuu.bytsxan tembuuntser gedeg ovchin avtsan baij bolox yma shinj temdegeeree taaraad baihiin gol n tsusnii shinjilgeegeer garaxgu bna ovchin awsniihaa dara tembiigees uridchilan sergiileh taria hiilgesenees bolood tsusaar ilrehgui baij bolhu hariulj tuslaach orovsol awaad 5 jil bolchloo ilerehgui ymaa bainga zoviur baigaad baihiin
2023-01-21
хүн:
улам их хичээж хүн бүрт хүрч ажиллах хэрэгтэй
2023-01-03
husut deer ochooroi eruul mendiin daatgal toldog bop une tulbirgvi emchipne
2022-12-10
G:
Bi temvv owcin awaad nileen hed sar bolsn yaaj emclvvlhv. Hleed ogooc
2022-10-11
husut deer ochooroi eruul mendiin daatgal toldog bop une tulbirgvi emchipne
олдох:
хөхний сүүгээр халдах магадлл бдг болуу
2022-05-16
Мэдээлэл авмаар бна
2022-04-13
ююю:
титр маань 1:1 болсон ахиж тариа хиилге гэхлр эдгэсэн гэж тооцоод бх юмаа ях вэ
2021-08-08
...:
Ymr em taria hergelj bgaa wee medej baiwal helj tus bolooch
Tttt:
Hohnii svvgeer tembvv haldwarldag ym bluu heden huwi bdin bol hvvhde hna ocij shinjlvvleh we
2021-07-24
олдох:
хөхний сүүгээр халдах магадлл бдг болуу
ббббб:
deerh shinj temdeg ilreegui bhd tembvvtei gj garj ireh uu
2021-07-07
Эмч:
Бүрэн боломжтой
2021-03-21
Ganzo:
Tembuug emchluulj bolhuu
2020-12-28
Ххх:
Сайн бну
2020-11-23
q:
dugaaraa uldeej blh blwuu
2020-11-02
q:
lawlah gsiimaa
2020-11-02
maayaa:
jirmsen tenbuutei eh 2 sartai bol huuhdee hevliidee edgeeh bolomj bgaa yu
2020-06-25
Эмч:
Бүрэн боломжтой
G NARANTUYA:
Taalagdlaa zaluuchuudad oilguulah chuhal bnadaa
2019-09-29
Emch:
Dr emchilgee ni bn daa G pencillin 2.4 say ed.r 7 odriin zaitai 3 udaa tariulna
2019-09-26
Тариулаад эдгэх үү. 3 удаа тариулсан шинжилгээгээр эерэг гараад бна
q:
dugaaraa uldeej blh blwuu
q:
lawlah gsiimaa
irgen:
haa yawsan gazraa oroo ni orson nohoi shig baihaa l bolichih ehner nuhurtuu unench baitsgaa
2019-09-26
зочин.:
hi. ert ilruul. oyutnuudiig hicheeld orhod ni . ajilchidiig amraad irhed ni gedeg yumuu.
2019-09-26
сайн б.а уу:
маш зөв ийм мэдээ манаыд рэрэгтнй байгаа шүү. залуусаа схйн бодоорой. шинжилгээнд хамрагдаж байгаарай. гэр бүлээ үр хүүхдүүдээ хамгаалаарай. айл гэрийн аавууд бас ээжүүд минь бяцхан үрс гэр бүлээ бид л хамгаалахгүй бол өөр хэн хамгаалах вэ.эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлий. ухаарч амьдаръя бүгдээрээ. сайн мэдээ дуулгахад тэмбүү урд жилээсээ тоо нь буурч байгаа гэсэн шүү. амжилт.
2019-09-26
sarnai:
bi zawhai bish zawhai nohroosoo owchin awsan oilgoo
2019-09-26
hj:
nm
2019-09-26
emchlegddeg uvchin shu:
kurs emchilgee hiilgesenees hoishhi hoyr orchim sar bolood dahin shinjilgee ugch titree togtoolgoh heregtei. emchilgee bolgonii daraa titr chin bagassaar o boloh bolno.ene hugatsaand dahin haldvar avahgui bh heregtei.tsaashdaa biyiin darhlaaga sain demjeed uguurei. manai emch nar mundag shude.or myrgui arildag l ym bnle .emch bish uchraas nariin bichih bolomjgui bn .turiin emneleguud maani achaalal ihtei bdag uchraas huvidaa emnelegtei sain emch deer ochood uulzaarai.
2019-09-26
ююю:
титр маань 1:1 болсон ахиж тариа хиилге гэхлр эдгэсэн гэж тооцоод бх юмаа ях вэ
Сэргэлэн:
Тэмбүү өвчин нь нэг үгээр хэлбэл өгсөх замын өвчин болдог...Хүний нугас эдэгдэж ухаан нь солиордог тэгээд галзуу болдог...Галзууг эмчлэх боломжгүй шүү дээ...Хүмүүс минь хайр дурлалдаа үнэнч байцгаая...
2019-09-26
Зочин:
Эрүүл мэндийн яам зөв ажил хийжээ.Бүх газрыг хамруулья.
2019-09-26
Зочин:
Орон нутагт тэмбүү өвчинтэй тэмцэх ямар ажил зохиож байна вэ?.80-д онд ЕБС-ийн сурагчдыг сар бүр арьс өнгөний эмч нар үзэж цусны шинжилгээ авдаг байсан.
2019-09-26
Хм:
Нам дарах гэхээсээ илүү хаа сайгүй хэнтэй хамаагүй сексдэх дур хүслээ дар тэгээд л болоо ш дээ
2019-09-25
Po:
Shinjilgeenii hariu n hudlaa garah anduurah tohioldold hend hariutslaga tootsoh estoi wee.
2019-09-25
zuger mongoldoo emchluuleech. tegeed zambaraatai bai zavhai em mine
2019-09-25
sarnai:
tembvvg yopon solongost emchleh vv nam darah emchilgee heregtei bna.zowlooch
2019-09-25
Emch:
Dr emchilgee ni bn daa G pencillin 2.4 say ed.r 7 odriin zaitai 3 udaa tariulna
sarnai:
bi zawhai bish zawhai nohroosoo owchin awsan oilgoo
hj:
nm
emchlegddeg uvchin shu:
kurs emchilgee hiilgesenees hoishhi hoyr orchim sar bolood dahin shinjilgee ugch titree togtoolgoh heregtei. emchilgee bolgonii daraa titr chin bagassaar o boloh bolno.ene hugatsaand dahin haldvar avahgui bh heregtei.tsaashdaa biyiin darhlaaga sain demjeed uguurei. manai emch nar mundag shude.or myrgui arildag l ym bnle .emch bish uchraas nariin bichih bolomjgui bn .turiin emneleguud maani achaalal ihtei bdag uchraas huvidaa emnelegtei sain emch deer ochood uulzaarai.
Хм:
Нам дарах гэхээсээ илүү хаа сайгүй хэнтэй хамаагүй сексдэх дур хүслээ дар тэгээд л болоо ш дээ
zuger mongoldoo emchluuleech. tegeed zambaraatai bai zavhai em mine
Kk:
Shinjilgee n dawtan ogood ervvl garsan yaagad we.
2019-09-25
зочин:
Эрүүл мэндийн газрын дарга Төмөрбаатар энэ асуудалд анхаарах цаг нь болжээ. Ажиллахгүй бгаа шүү
2019-09-25
zochin:
zuv zvil bichjee zaluusaa unshij oilgoj emnelegt handaarai
2019-09-25
Сэргэлэн:
Тэмбүү өвчин нь нэг үгээр хэлбэл өгсөх замын өвчин болдог...Хүний нугас эдэгдэж ухаан нь солиордог тэгээд галзуу болдог...Галзууг эмчлэх боломжгүй шүү дээ...Хүмүүс минь хайр дурлалдаа үнэнч байцгаая...