Гэрт нь цоожилж үлдээсэн хүүг гал түймрээс аварчээ

Онцгой байдлын алба хаагчид гэрт нь цоожилж үлдээсэн хүүг гал түймрийн аюулаас аварчээ.
Тодруулбал Сэлэнгэ аймгийн Мандал сумын Төмөр замчин багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.24-ний өдрийн 14:14 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 3.5 км замыг туулан 14:20 цагт очиж, 7х9 метрийн хэмжээтэй байшингийн дотор хана хэсэг шатаж байсныг 19 минут ажиллаж унтраасан байна.
Тухайн байшин дотор И /6 настай, эрэгтэй, гэрт нь цоожилсон/ байсныг эсэн мэнд гаргаж, гал түймрийн аюулаас аварчээ.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ