Гадаад харилцааны яамнаас мэдэгдэл гаргалаа
2019-09-26
Гэрэл зургийг MPA.mn

 

БНХАУ-ын Хөх хот дахь Ерөнхий консул асан Д.Мөнх-Эрдэнэ 2019 оны 9 дүгээр сарын 24-ний Мягмар гарагт NTV телевизийн “Улаан Бал” нэвтрүүлэгт оролцож, олон нийтэд өөрийн томилгоотой болон ГХЯ-ны талаар буруу ташаа мэдээлэл хийсэнтэй холбогдуулж энэхүү мэдэгдлийг гаргаж байна.

 

Монгол Улсын Дипломат албаны тухай хуулийн 16.2-т “Олон улсын байгууллагын дэргэд суух Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүн, гадаад улсад суух Монгол Улсын Ерөнхий Консулыг Засгийн газар томилж, эгүүлэн татна” гэж заасан. Энэ хуулийн дагуу Д.Мөнх-Эрдэнийг Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 46 дугаар тогтоолоор Ерөнхий консулаар томилсон байдаг.

 

Гэвч Д.Мөнх-Эрдэнэ нь албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа өөрийн дипломат эрх ямба, дархан эрхээ урвуулан ашиглаж, суугаа орныхоо хууль дүрмийг зөрчин өндөр үнэтэй тээврийн хэрэгслийг БНХАУ-д татваргүйгээр нэвтрүүлж, тус улсын иргэдэд ашиглуулсан зөрчил гаргасантай холбогдуулан Д.Мөнх-Эрдэнийн дипломат эрх ямба, дархан эрхийг цуцлах хүсэлтийг БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас манай Гадаад харилцааны яаманд албан ёсоор тавьсан.

 

БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас ирүүлсэн ноот, хүсэлтийг үндэслэн цаашид хоёр улсын харилцаанд үүсч болзошгүй сөрөг үр дагавраас сэргийлж Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнийг эгүүлэн татах асуудал Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдэж, түүнийг 2019 оны 6-р сарын 28-ны өдрийн 262 дугаар тогтоолоор эгүүлэн татсан болно.

 

Ерөнхий консул асан Д.Мөнх-Эрдэнэ Гадаад харилцааны яамны үйл ажиллагаа, хилийн чанад дахь Дипломат төлөөлөгчийн газарт албан хаагчдыг томилох үйл явцтай холбоотой буруу ташаа мэдээллийг нийтэд түгээж, тус яамны нэр бүхий албан хаагчдыг үндэслэлгүйгээр гүтгэж, дипломат албаны нэр хүндэд халдсан явдалд харамсаж байна. Цаашид ийм гүтгэлгийн чанартай мэдээллийг гаргахгүй байхыг Д.Мөнх-Эрдэнээс хариуцлагатайгаар шаардаж байна.

 

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

Shuud.mn
Сонин хачин
gerel:
Byx opnii elchin yamnii ajilchidiin neriig el bolgoj xen ni xenii xamaatang shyyn tyngaax zag bolson. Amerikiin elchingiin xymyys bygd Ix xyraliin gishyydiin xamaatan sadangyyd
2019-10-03
gerelee:
byx bylxain ni el bolox ni geed bygd omdondoo shees aldaj bn daa, 76 gishyydiin xamaatan sadan ni l Gadaad yavdaliin yamaar dyyrch, gadaad opnond tednii yr yndes, ax dyy, xamatan sadan ni toloologchoor syydagaa nyyx neg tom opoldlogo xiij bn daa. Myanga bylzaad yax ve, dee negent xagarsan cup niilexgyigees xoish. Bygd l erx medelee ashiglaj lyivardaj baigaa xymyys.
2019-10-03
Irged ymnii unen hudliig ylgaj salgadg bolson shvv tarhi ugaachidaa
2019-10-01
хаха:
Гүтгэлэг байсан бол аль хэдийн цагдаад өгсөн байгаа. Үнэн учраас л энэ хүн зоригтой ярьж байна даа
2019-10-01
Манай мундагууд дотооддоо биднийг төлөөлж чадахгүй нам наалдаж сэм идэцгээдэг улс. Тийм байтал хамаатан садан амрагууд нь гадаадад Монгол улсыг төлөөлнө гээд л төсөөлөх гээд оролд. 76тай холбоо сүлбээтэй бүх хүнийг ГХЯнаас хол байлгавал таарна
2019-09-30
Яг гү:
Яг гүтгэлэг үү, тийм бол хуультай биз дээ. Хүмүүст харин үнэнд ойрхон санагдсан, ийм зоригтой хүмүүс олшроосой.
2019-09-30
irgen:
Nymdorjiin 570 iig shalgya
2019-09-30
Unenshd:
Unen l yum yrij bnale.nyamdorjiin huu ni daramtalj bgad medegdel garguuljdee
2019-09-30
Zochin:
Tanilgvi xvn gadaad yamand oroxod xetcvv yum bilee
2019-09-29
Zochin:
Tanilgvi xvn gadaad yamand oroxod xetcvv yum bilee
2019-09-29
Нямдоржийн хүүгийн үнэн нүүр царайг хэлсэн
2019-09-27
Яг үнэн чанартаа Гадаад яамны бузар булайг л жинхэнэ дэлгэсэн шүү.
2019-09-27
Gadaad yaam suirchee:
nuguu huuhed ni zagnaj bgaad medegdel bichuulsen uu, unen yum helsend ih surjignej bh shiv dee
2019-09-26