БНХАУ: Баярын жагсаалд 100 мянган хүн оролцоно

Аравдугаар сарын нэгний өдөр тохиох БНХАУ үүсгэн байгуулагдсаны 70 жилийн ойд зориулсан ёслолын жагсаалд 100 мянган хүн оролцоно гэж Синхуа мэдээллээ.
Баярын жагсаалд 70 хэсэг авто цуваа оролцох бөгөөд баярт зориулан чимэглэсэн автомашинууд Бээжин хотын төвийн Чанъанцзе өргөн чөлөөгөөр явж өнгөрөх юм байна.
Энэхүү жагсаал нь БНХАУ үүсгэн байгуулагдсан, өөрчлөлт шинэчлэлтийн үе, Хятадын онцлогийг шингээсэн социализмын үйл хэрэг, социализмын шинэ эринд орж байгаа үеийг харуулах гэнэ.
Зохион байгуулагчдын мэдээлснээр баярын жагсаал нь Хятадын амьдралын үйл явдлуудыг харуулах, Хятадын ард түмэн Коммунист намт итгэл хүлээлгэдэг болохыг илэрхийлэх зорилготой бөгөөд нийгмийн бүхий л давхаргынхны төлөөллийг харуулах юм байна.
БНХАУ: Ойн парадад 15 мянган цэргийн алба хаагч оролцоно
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ