Хотын дарга асан Э.Бат-Үүлийн шүүх хурал хойшлов


Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст хотын дарга асан Э.Бат-Үүл гүтгэлэгийн шинжтэй нийтлэл бичиж олон нийтэд тараасан хэмээн гомдол гаргасан.
Улмаар цагдаагийн байгууллагаас иргэн Э.Бат-Үүлийг бусдыг гүтгэсэн гэж үзэж Зөрчлийн хуулийн 6.21-д заасны дагуу хоёр удаа 2 000 000 төгрөгөөр торгосон. Гэвч Э.Бат-Үүл үндэслэлгүй торгосон гэж үзэж байгаа тул хуулийн дагуу Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хандсан байна. Түүний өргөдлийг өнөөдөр 13:30 цагт хэлэлцлээ.
Шүүх хуралд прокурор болон эрх бүхий албан тушаалтан нар нь хүндэтгэн шалтгааны улмаас ирээгүй тул шүүх хурлыг 2019.10.01-ний өдрийн 14:00 цаг хүртэл хойшлуулсан байна.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ