Г.Занданшатар: Эдийн засгаа ирээдүйтэй нь хямраадаг уршигт үйлдэлдээ цаг тавьцгаая
2019-10-01

 

Энэ парламентын намрын отгон чуулган нээлтээ хийлээ. УИХ-ын дарга Г.Занданшатар намрын чуулганыг нээж хэлсэн үгэндээ:

 

-УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан долоо дахь удаагийн бүрэн эрхийн хугацаа өндөрлөхөд хоёр ээлжит  чуулган үлдэж байна. Тиймээс хүлээлт үүсгэсэн асуудлуудаа, дутуугаа гүйцээж хойшлуулшгүй, хариуцлагатай ажиллах үе бидэнд ирж байна. Төр тогтвортой, түмэн амгалан, хуулиар засаглаж, сахилгатай байх иргэдийнхээ зорилгыг биелүүлэх олон зорилт байна. 

 

Та бид Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг ихээхэн цаг хугацаа зарцуулан бэлтгэсэн. Ард нийтийн санал асуулгад оруулах эхийг батлаад байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл бол нийгмийн захиалга юм. Энэ бол аль нэг нам, улс төрийн захиалга биш. Энэ бол алдсанаа залруулж, олсноо баталгаажуулах нийгмийн хүсэл юм. Тиймээс бид  түүхэн үүрэг хариуцлагаа ухамсарлаж, Үндсэн хуулийн өөрчлөлтөө хэлэлцэн батална гэж итгэж байна.

 

20 жил ярьж маргасан, 10 жил  судалж хэлэлцсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт бол үе үеийнхний хамтын бүтээл, зөвшилцлийн тунхаглал юм. Тиймээ УИХ-д суудалтай улс төрийн намуудад Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтийн төслөө батлах учиртай. 

 

Энэ намрын чуулганаар 2020 оны Улсыны төсвийг батална. Тасралтгүй муудаж, хасах үзүүлэлтэй гараад байсан улсын төсөв 2018 онд анх удаа эерэг үзүүлэлтэй гарсан нь сайшаалтай. Улмаар ирэх жилүүдэд эдийн засгийн өсөлтөө сайжруулж, цаашид алдагдалгүй төсөв батлах нөхцөл бүрдэж байна. 

 

Засгийн газруудын тусгай сангуудийн шинэчилсэн хуулийг өөрчилж, шаардлагагүй санг татан буулгаж, мэдээлэл нь нээлттэй, сангийн хөрөнгө нь хүрэх ёстой эзэндээ очих ёстой. 

 

Намрын чуулганаар Сонгуулийн хуулийн төслийг хэлэлцэнэ. Сонгуулийн  сургаар талцан хуваагдаж, нийгмийг эмх замбараагүй байдал руу түлхдэгээсээ салах цаг болсон. Улсан сан хөмрөг, олсон хурааснаа тараан хоосолж, эдийн засгаа ирээдүйтэй нь хямраадаг уршигт үйлдэлдээ цаг тавьцгаая. Сонгуулийн хуулийг хэлэлцэн батлахдаа иргэдийн эрх ашгийг дээдлэхийг эрхэм гишүүддээ анхааруулъя. 

 

УИХ-ын намрын ээлжит чуулган нээснийг нэмэгдье гэлээ. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
зочин:
УИХ-ын намрын ээлжит чуулган нээснийг нэмэгдье гэлээ. Мэдэгдэе байлгүй дээ. уршигт үйлдэлдээ цаг тавьцгаая. цэг биш үү.
2019-10-01
БҮГД ЯЛТАЙ ШҮҮ ДЭЭ ,,, УЛС УДИРДАЖ ЧАДАХГҮЙ БОЛ ЗАЙЛААЧ ЭЭ ,,,ХУЛГАЙЧИД АА
2019-10-01
Мягмарын Бүрэнбаяр:
Чадах уу
2019-10-01