Шинэ барилгын цахилгааны шатны хөндийгөөс цогцос олджээ

img
Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, шинээр баригдаж байгаа 10 давхар барилгын цахилгаан шатны хөндийд цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг 2019.09.30-ны өдрийн 10:45 цагт цагдаагийн байгууллагаас Онцгой байдлын албанд ирүүлжээ.

 

Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 8.5 км замыг туулан 11:00 цагт очиж, харуулын ажилтан, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн Б /63 настай, эрэгтэй/-ийн  цогцсыг цахилгаан шатны доод хөндийгөөс аврах олс ашиглан гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ