Л.Эрдэнэчимэгийн шинэ унаа
Өмнөх парламентын дуулиантай гишүүдийн нэг нь Л.Эрдэнэчимэг. Төрийн ордонд архи тамхи хэрэглэсэн бичлэг нь олон нийтийн сүлжээгээр цацагдаж, Бенз маркийн автомашинаараа "овоглосон" гишүүн асан өдгөө хувийн бизнесээ хөгжүүлж, чимээгүйхэн амьдарч байна.
Харин тэр энэ удаа Бенз машинаа Теслагаар сольж, унаагаа юүлжээ. Энэ тухайгаа өөрийн цахим хуудсанаа бичиж, "За, ТЕСЛА авчихлаа. Ногоон дугаартай боллоо. Дугаарын хязгаарлалтгүй, бас 1-р эгнээгээр явна, агаарын бохирдол гаргахгүй... Бэнз аваад бэнз нэртэй болж билээ... Одоо тесла нэр өгөх болов уу?" хэмээн хошигножээ.
Б.Энэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ