Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийг "маш нууц" зэрэглэлээс гарахыг хүслээ

img

 

 

АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ У.Хүрэлсүхэд санал хүргүүллээ. Уг саналд "УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн сайд асан С.Зоригийн  амь насыг хөнөөсөн Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох эрүүгийн 830142 дугаартай хэргийг "маш нууц" зэрэглэлээр Монгол Улсын шүүх шийдвэрлэж, ТЕГ-ын архивт шилжүүлсэн байна. 

 

Таны тэргүүлсэн Засгийн газрын ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн, хилсээр шийтгэгдсэн гээд тэдний ар гэрээс Засгийн газрын нэрийн өмнөөс уучлал гуйсан. Мөн эрүүдэн шүүсэн талаарх дүрс бичлэгийг Засгийн газрын шийдвэрээр нууцын зэрэглэлээс гаргаж,  УИХ-ын гишүүд, сэтгүүлчид, олон нийтийн телевизээр орон даяар нээлттэй үзүүлсэн. 

 

Уг үйлдэлд олон нийтийн шүүхийн шийдвэрт итгэх эргэлзээ ноцтой нөлөөлж байгаа тул Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох эрүүгийн 830142 дугаартай хэргийн шүүхийн шийдвэрийг  "маш нууц" зэрэглэлээс гаргаж, олон нийт танилцах боломжоор хангахын зэрэгцээ уг хэргийн бодит байдал ард түмэнд нээлттэй болж,  олон нийтийн эргэлзээ тайлагдах болно. Иймд уг хавтас хэргийг "маш нууц" зэрэглэлээс гаргах асуудлыг судалж хариу ирүүлнэ үү" гэжээ. 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zorigiin xergeer zoologsod:
Oron bairiin xulgaichid aluulsan bol xaramsaltai anduud ni niileed nuxsan Burch muuxai yagaad naad xumuus we sullaj boldguin ERDENE yamar yumnii ni zob bdgiin ene 30jild tor barisan xumuusiig bugdiinx ni xorongiig xuraabal taarna niigemchildeg shig tegj bj Mongol oron sergdne
2019-10-09
хархүү:
маш зөв Эрдэнийг дэмжиж байна.
2019-10-08
Үнэн:
С.Эрдэнэ рүү дайрсан сэтгэгдэлүүдийг бичсэн хүмүүст хэлхэд нууцын зэрэглэлээс гаргах санал гаргаж байгаа хүн холбогох үндэслэл байх уу? Хэрвээ холбогдсон бол ТҮГЖИЛ Нямдорж шоудцан байгаа ш дээ!!! Энгийн ЛОГИК ойлголт.
2019-10-06
зочин:
одоо л ухаан орж байгаа юм байр да. сонгууль дөхсөн байна
2019-10-06
zochin:
Ih hurald bgaa hediin muugiin uzej eldveer ni helj zuil bureer doromjilj bgaad ard niiteeree 20 ond dahiad songon.....daraagiin heden jild ni dahiad urgeljilen ene l bidnii songolt . Iim l boltloo oyunii turaald orson ard tumen ....
2019-10-04
zochin:
erdene hunii tumen zub.
2019-10-03
Энэ гахайд ер нь ямар хамаа байна АН-ийн дарга гэхээсээ юунд айваа
2019-10-03
Зочин:
Ёстой доо, ирэх хавар тэд юу ярьж солиорч, юу амалж балайрч яаж эрээ цээргүй биднийг доромжлох бол гэхээс тэр хэд хоногийг яаж өнгөрөөнөө л гэж яс хавталзах юм. Өмнөөс нь одооноос бөгс улайх юм.
2019-10-03
zochin:
Ta sandraad xereggyi ooroo garaad irex bauxaa daa
2019-10-03
zochin:
Erdenee guai ene xergiig uxbal ta ch bas barigdaj taarna shuu unend barigdana daa
2019-10-03
Цог:
Содномдаржаа нарын хэргийг нууцын зэрэглэлээс гаргахыг сүүлийн үёд олонд таалагдахыг хүсэгчид шаардах боллоо.төрийн нууц гэж байхгүй бол улс орших уу
2019-10-03
сонгогч:
Сонгууль ч дөхөж байна даа, удахгүй "горилогч" нар айлын хашааны хог цэвэрлэн, хана угаах "аян"-д мордоход багахан хугацаа үлджээ.
2019-10-02
Зочин:
Ёстой доо, ирэх хавар тэд юу ярьж солиорч, юу амалж балайрч яаж эрээ цээргүй биднийг доромжлох бол гэхээс тэр хэд хоногийг яаж өнгөрөөнөө л гэж яс хавталзах юм. Өмнөөс нь одооноос бөгс улайх юм.