Бугын эвэр тээвэрлэсэн зөрчлийг илрүүллээ

img

Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эмээлт дах авто тээврийн шалган нэвтрүүлэх постод үүрэг гүйцэтгэж буй алба хаагч нар ...8 ГАҮ, ...3 УБМ улсын дугаартай автомашинуудад үзлэг шалгалтыг хийж, 5 ширхэг бугийн эвэр, 10 тооны тарвага хууль бусаар агнаж, тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлжээ. Иргэн "Ё", "Т" нарын гаргасан зөрчлийг хуулийн дагуу шалгаж, мэргэжлийн байгууллагад шилжүүллээ.

 

 

Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1.3-д зааснаар #Хугацаа дууссан гэрээ зөвшөөрлөөр, эсхүл #гэрээ зөвшөөрөлгүйгээр амьтныг агнасан бол зөрчил үйлдэхэд ашигласан #эд зүйл, #хууль бусаар олсон хөрөнгө орлогийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, иргэнийг 150 нэгж, #хуулийн этгээдийг 1500 нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байна.

 

Иргэд та бүхэн хуулийг чанд сахин ховордож байгаа ан амьтныг хууль бусаар агнахгүй байхыг САНУУЛЖ байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ХЛД:
ЭНЭ ЭВЭР НЬ ӨӨРӨӨ УНАДАГ БИЗ ДЭЭ. ХУУЧИН БАЙГГАЛААС Л ТҮҮДЭГ БСАН БОЛЬСОН УУ.
2019-10-09
энгийн иргэдийн хэргийг бол үдээс хойш гэхэд л шийдээд торговол торгоод шоронд хийвэл хийгээд сэвэлзтэл сайхан шийдэх байх даа энэ п.. нүүд
2019-10-08