Ё.Баатарбилэг: Улстөржилт хэрээс хэтэрч, соёлын салбарын хөрөнгө оруулалтыг зогсоолоо

img

Байгалийн түүхийн музейн барилгыг нурааж, газар дээр нь Чингис хааны музей байгуулах шийдвэрийг Засгийн газар гаргаж, зураг төсөв нь бэлэн болоод буй. Харин энэ шийдвэрийг соёлын өвийг устгалаа гэсэн эсэргүүцэгчид гарч ирсэн. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр Байгалийн түүхийн музейд очиж, нөхцөл байдалтай танилцан, хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

-Байгалийн түүхийн музейн барилгыг буулгах, шинэ музей байгуулах ажил ямар шатанд яваа вэ?

 

БСШУС-ын сайдын 2013 оны шийдвэрээр Байгалийн түүхийн музейг буулгаж, шинээр барихаар болсон. Тухайн үед тендер зарлагдаж, Балданс компани зураг төсөл боловсруулсан. Энэ зургийг дахин боловсруулж, сайжруулаад энэ газарт Чингис хааны музей байгуулах шийдвэрийг гаргасан.

Харамсалтай нь энэ ажил явагдаж байтал газрын асуудал гарч ирлээ. 1998 онд музейд ажиллаж байсан хүн газрыг эзэмшиж байгаад өмчлөлдөө авсан байна. Хотын удирдлагуудтай газрын асуудал яригдаж байна.

 

-Энэ барилгыг заавал буулгах шаардлагатай юу?

 

-Энэ музейн барилгыг буулгаж, шинээр Чингис хааны музей байгуулахаас өөр арга байхгүй. Техникийн норм, барилгын стандарт бүгд зөрчигдсөн. Энэ барилга нурах хэмжээнд хүрчихээд байхад улстөржүүлж, санаатай санаагүй мушгин гуйвуулж Соёлын үнэт өв мэтээр тайлбарлаж байгаад харамсаж байна. Сүүлийн хэд хоног энд суулт хийж, олон нийтийг турхирч байна. Би анхааралтай ажиглалаа. Буулгахгүй л гээд байна. Яаж сэргээн засварлах боломжийн талаар хэн ч ярихгүй байна.

 

-Мэргэжлийн архитекторууд эсэргүүцэж байна шүү дээ.

 

-Архитекторууд Улаанбаатар хотын төв хэсэг, баганат барилга, шинэ классик үагвар гэж ярьдаг. Тэгвэл Төрийн ордны зүүн талд байгаа 1920 оны улсын хэвлэх үйлдвэрийн барилгыг хувийн компани аваад, бүгдийг нь буулгаад шинээр огт өөр барилга барьж байхад юу ч дуугараагүй архитекторууд өнөөдөр төр юмаа мэдээд, хөрөнгө оруулалт хийгээд шинэ музейтэй болохыг яагаад жадлан эсэргүүцэж байгаа юм бэ. Энэ хүмүүс ямар санаатай эсэргүүцэж байгаа юм бэ. Улстөржилт биш байгаасай.

 

-Энэ газарт Байгалийн түүхийн музейг байгуулахгүй байх шалтгаан юу вэ?

 

-Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд томоохон талбайд барина. Учир нь том том үлэг гүрвэл, батаарын яснуудыг багтаах ёстой. 40 000 мкв-тай музей бол таван га-гаас илүү газрыг эзэлнэ. Тиймээс ирэх жил Их тэнгэрийн аманд энэ музейн ажлаа эхлүүлнэ.

 

-Эсэргүүцэл соёлын салбарын хөрөнгө оруулалтыг зогсоох хэмжээнд хүрсэн гэж үү?

 

-Соёлын салбарт 1990 оноос хойш хийгээгүй хөрөнгө оруулалт. Төв номын сан, ДБЭТ, УДЭТ-ийн барилгын зургийг эхлүүлж, хөрөнгийн тодорхой хувийг Засгийн газрын нөөцөөс гаргаж, ирэх жилээс шинэчлэлийн ажлыг эхлүүлэх гэж байсан. Гэтэл нэр бүхий улстөрчид, урлаг соёлын зүтгэлтнүүд, архитекторчид, ТББ, иргэд энэ гурван барилгыг шинэчлэх ажлыг явуулахгүй гэж эсэргүүцэж байна.

 

2020 оны төсвийн тухай хуулинд Төв номын сан, ДБЭТ, УДЭТ-ийн барилгад 12 тэрбум төгрөг суулгасан. Одоо энэ улстөржилт хэрээс хэтэрч, соёлын байгууллагуудын хөрөнгө оруулалтыг зогсоохоос өөр аргагүй боллоо. Би Сангийн сайд болон Төсвийн байнгын хорооны дарга хоёрт өнөөдөр санал хүргүүлэх тухай бичиг өгч байна. Энэ 12 тэрбум төгрөгийг боловсрол, спорт, шинжлэх ухааны тулгамдсан асуудалд шилжүүлж өгөөч гэсэн саналыг хүргүүлж байна. Соёлын  салбарын хөрөнгө оруулалтыг зогсоох санал, харамсалтай байна. Би энэ саналаа Ерөнхий сайд, Засгийн газарт танилцуулна.

 

-Энэ ажил ингээд бүрэн зогссон гэж ойлгож болох уу?

 

-Цаашид бид энэ гурван барилга дээр олон улсын шинжээчдийн баг ажиллуулна. Гэхдээ энэ маш их хөрөнгө, хугацаа орно. Энэ хугацаанд энэ барилгуудад ноцтой гэмтэл учирч, олон нийтэд эрсдэл учруулсан тохиолдолд энэ асуудлыг эсэргүүцсэн хүмүүс хариуцлага хүлээх ёстой.

 

Б.Энэрэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Сайдаа архитекторчид гэдэг нь архитекторууд гэдгээс ондоо мэргэжил юм болов уу?
2019-11-22
ИРГЭН:
УЛС ТӨРЖИЛТ ХЭРЭЭС ХЭТЭРЛЭЭ.БОНДЫН МӨНГӨ ЗАВШСАН ХУЛГАЙЧ НАРТАА ХАРИУЦЛАГА ТООЦОХГҮЙ БОЛОХООР ДАВАРЧ БАЙНӨ ШҮҮ ДЭЭ.НААД БАРИЛГУУД ЧИНЬ НҮДНИЙ БУЛАЙ БОЛЖ БНА ШҮҮ ДЭЭ. ЭНЭ ЭРДЭНЭ, ЭРДЭНЭБАТ 2-Т ХАРИУЦЛАГА ТООЦОХГҮЙ БОЛОХООР БУСНИУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ, ҮНДСЭН ХУУЛИЙН АСУУДАЛ, УТААГ БУУРУУЛАХ АЖИЛ, СОЁЛЫН БАРИЛГЫН АЖЛУУД ГЭЭД ӨНГӨТЭЙ БОЛГОН ЗОГСЛОО.БИТГИЙ ИЙМ БУСНИУЛАГЧ НАРТ БУУЖ ӨГӨӨЧ. ТӨРИЙН ТӨМӨР НҮҮРИЙГ ҮЗҮҮЛЭЭЧ.НААД МАНАН-ГАА ЯАРАЛТТАЙ ТАС ЦОХИОЧ.ЭРГЭЭД СЭХЭЭД ИРЛЭЭ.
2019-10-08
Zochin:
Hedii boltol 20 r zuuntai zuuraldah we dee... Shineer barisan ni deer baihoo
2019-10-08
Kазарм маягийн барилгууд барих уу? Дуурийн болон драмын театрын барилгууд сонгодог урлагын барилгууд нурааж огт болохгүй!. Италид ийм барилгууд хот болгонд байна.
2019-10-08
Сайдаа юм нурааж шинэ юм баридаг хаанахын ес вэ ? Оркуудын монго босголтын, тендер, газарын наймаа харагдаад байна !
2019-10-08
Ter hevleh uildveriin barilgiig nomiin san bolgoh bsiin. ulsiinhaaa talbaig toirood hudaldaanii tov bariad gutamshig. Iim hotiin tuuh soyol medku yumnuud tolgoi deer garchaad buhniig mongo bolgoj haraad bnaa. Yer ni manaihan niiteeree ork gej helehed bolohoor bna. Hojimdson ch gesen heleed temtseed zogsoohgui bol heterlee
2019-10-08
Хуучин хэвлэлийн комбинат байсан барилгатай барьцаж, утгагүй харьцуулалт хийх хэрэггүй Баатарбилэгээ төрийн сайд байж жижиг хэрүүл хийх хэрэг юу байна.Энд улс төржөөд байгаа юм юу ч байхгүй харин та бүхэн улс төрийн хоосон мэдэмхийрэлээр мэргэжлийн асуудалруу хэт түрэмгий хандаад байгаа учир мэргэжлийн хүмүүс эгдүү нь хүрээд байгаа юм бишүү.Хэвлэлийн комбинатын хувьчлагдсан барилгыг харин эвсан эзэн нь нураалгүй бэхэлгээ хүчитгэл хийгээд хуучин хэмжээ дамжаанд нь шинэчлэл хийгээд сайхан галлериа болгож болдогийг үзүүлсэн юм бишүү. 12 тэрбум төгрөгөөрөө шинэ газар шинэ төлөвлөлттэй орчин үеийн соёлын байгууламж барчихаа ч дээ. Хуучин байглын музейн газрыг нь хүртэл хүн хувьчлаад авсаныг мэдээгүй явж байсан байна шүү дээ. Нөгөө төр өмчиндөө эзэн болоод байгаа нь хаана байна. Төрийн байгууллагуудын ийм арчаагүй байдалд л олон түмэн дургүй нь хүрээд байна шүү дээ.
2019-10-08
Eserguutsegchid ter ued bid yu gej hariutslaga huleeh be geed l hutsaad unana daa
2019-10-08
Zub
2019-10-08
Эзэн юмаа мэдэж эрэг нь усаа хашдаг Төр юмаа мэдэж төмөр нүүрээ харуулууч
2019-10-08
САЙН АЖИЛЛААРАЙ:
БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙН БАРИЛГА БОЛ БАЙДАГ Л НЭГ БАЙШИН ТЭНД ТҮҮХ СОЁЛЫН ЭРТНИЙ АРИХТЕКТУРЫН НАРИЙН ШИЙДЭЛСЭЭД БАЙХ ЮМ БАЙХГҮЙ. ХАРИН ДУУРЬ БОЛОН ДРАМЫН ОРДОН БОЛ ХАРАГДАР БАЙДЛААРХАА Ч УРЛАГ ШҮҮ. ЗАСГИЙН ШИЙДВЭР ЗӨВӨӨ БИД ЭЗЭН ЧИНГИС ХААНЫХАА ХӨШӨӨГ ХУРДАН БАРЬЖ ДЭЛХИЙ ДАХИНД ЭЗЭН ХААНЫ МИНЬ ХӨШӨӨ ГЭЖ ЗАРЛАХ ХЭРЭГТЭЙ БИД ТҮРГЭЛЭХГҮЙ БОЛ ХЯТАД КАЗАХСТАН ГЭЭД ЧИНГИС ХААНЫГ БИДЭНТЭЙ БУЛААЦАЛДАХ УЛСУУД ӨРСӨӨД ХӨШӨӨ БАРИАД МАНАЙ ХААН ГЭЭД ЯРЬЖ МЭДЭХ УЛС ШҮҮ ДЭЭ. ТЭР ӨМГӨӨЛӨГЧ МЭРГЭН ГЭЖ НЭРЭНДЭЭ ЗОХИОГҮЙ ТЭНЭГ ДУРАК БАЙНА. ЮУ ЯРЬЖ БАЙГААГАА МЭДЭЖ БАЙГАА ЮМ УУ ТЭНЭГ МАЛ ЧИНЬ ЗАСГИЙН ШИЙДВЭРИЙГ ДЭМЖИЖ БАЙНА ХУРДАН ХААДЫНХАА ОРДОН ХӨШӨӨГ БОСГОЁ
2019-10-08
Shineer sain goy barilga bariyaa
2019-10-08
zochin:
Nuraad hvn daraad alchihbal naad esergvvtsegch nar taraad zugatna shvv hogiin shantaajchid
2019-10-08
ккккк:
Сайд зөв ярьж байна. Энэ музей бол бүүр харваас хэцүү боляихсон ш дээ. Нөгөө 3 нь хаашаа байдаг юм. Тэр нэг элийрэгч /Ц.Уянга/ гэж нэг балай эргүү авгай шүүхээр торгуулсан чинь гадаад өвгөн нь уурлаад хөөгөөд байгаа байх аа. Хүн баахан доромжилчихоод хариуцлага хүлээх болохоороо гонгиноод байдаг хар бөбөчин авгай
2019-10-08