Музей үзэх ЭРХ хайрла

img

Засгийн газар шийдвэр гаргаж, Байгалийн түүхийн музейн барилгыг нураахаар болсон. Оронд нь Чингис хааны музей байгуулна. Харин Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барих ажил ирэх жилээс эхэлнэ. Уг нь ойлгоход тун энгийн ажил. Шинээр нэг музей барина, хуучин музейг өөр газар шилжүүлнэ. Гэвч энэ ажил эсэргүүцэлтэй тулгарч, нурах шахсан байшин өөрөө музейн үзмэр болон “хэвтэж” байна.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Олон нийтийн сүлжээний хэрэглэгчид тэр дундаа жиргээчид гэх хэсэг бүлэг хүмүүс Байгалийн түүхийн музейн өмнө хэдэн өдөр “үзмэр” болов. Тэд соёлын өвөө цээжээрээ хамгаалж байгаа нь энэ гэнэ. Твиттерт ч чамгүй сэвлээ. Нурахдаа тулсан барилга хэдэн жил хотын төвд “буг” болж байгаа билээ. Өнгөрсөн он жилүүдэд шинэчилж, засч сайжруулаад өгөөч гэж цуглахгүй яасан юм бэ, жиргээчид ээ.

 

 

Төрийн шийдвэр тийм амархан биш ээ. Улстөржиж арай гэж нэг шийдвэр гаргахаар мөнгө нь байхгүй. Мөнгө нь байхаар улстөржилт нь дийлдэхгүй. Яг л хонх нь байхаар дамар нь таг, дамартай болохоор лам нь таг гэдэг шиг л төрийн ажил “явдаг”. Гэтэл төрөөс шийдвэр нь гарлаа, мөнгө нь ч болж бүтэх нь. Одоо л хотын төвд “буг” болсон барилгаа шинэчилж авах цаг гээд “дайртал” замын голд хөндөлсөөд хэвтчих.

 

 

Соёлын өв, дурсгал гээд өнөөдөр аваад үлдлээ. Хүсч байгаагаар нь засч сэлбэлээ. Хоёр жил, үсрээд таван жилийн дараа дахиад нурах шалтгаанаар хаалга баривал яах вэ? Нурсан барилгынхаа үүдэнд дахиж ирээд хэвтэх үү.

 

 

Ах эгч нарын хүүхэд насны дурсамж байж болно. Аав ээжтэйгээ Байгалийн түүхийн музейг үзэж сонирхдог байсан биз. Гэхдээ өнөөдөр өсч өндийж байгаа хүүхдүүд бас дурсамжтай байх эрхтэй. Тэд нурж хаалгаа барьсан “соёлын өв” харж, өнгөрөх бус эцэг өвгөдийн, эх орны түүхийг харуулсан музей, дурсгал, өвийг үзэх эрхтэй.  

 

 

Яг өнөөдөр танд, бидэнд хүүхдэдээ үзүүлэх музей байна уу. Түүхийн музейгээс өөр юусан билээ. Нурсан барилгаа зааж, энэ уг нь Байгалийн  түүхийн музей гэхээс өөр тайлбар бий билүү. Өөрсдийн эсвэл өөр хэсэг бүлгийн эрх ашгийг төлөө ирээдүйгээс харамлах хэрэггүй, эсэргүүцэгчид ээ.

 

Нурсан барилга, овоолсон шороо Улаанбаатарт хангалттай бий. Боломжтой үедээ эхнээс нь засч залруулаг. Төрд ажил хийх боломж хайрла.

 

Би, та, миний, таны хүүхэд музей үзэх эрхтэй. Музей үзэх эрх хайрла.

 

 

Б.Энэрэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Demjij bain. Daan ch nuguu Manangiin medrel Yangaa show bolson
2019-10-08
Ìóçåé ¿çýæ, òåàòðò î÷äîãã¿é îðêóóä íóðààõûã ýñýðã¿¿öýæ áàéíà.
2019-10-08