Угаартсан байж болзошгүй 13 дуудлага иржээ

Цагдаагийн байгууллагад өнгөрсөн шөнө угаарын хийнд хордсон байж болзошгүй гэх 13 дуудлага ирсэн байна. Энэ нь өмнөх өдрөөс дуудлагын тоо 50 хувиар буурсан үзүүлэлт аж.
Нийслэлийн дүүрэг, хорооныхон айлуудаар явж, сайжруулсан түлшийг хэрхэн түлэх талаар зөвлөгөө зөвлөмжийг өгч эхэлсэн. Энэ нь эрсдэлийг бууруулсан байж болзошгүй юм байна.
Одоогоор угаарын хийнд хордож зургаан хүн амь насаа алдаж, найман хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй юм.
Б.Энэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ