Н.Цэрэнбат: Угаарын хий мэдрэгчийг үнэгүй тараана

img

 

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийлээ. Тэрбээр:

 

-Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Засгийн газар олон ажил хийж байгаа. Гэвч угаарын хийнд хордож амиа алдсан иргэдийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийж байна.

 

Аливаа ажлыг системтэй цогцоор хийлгүйгээр өнөөдрийг хүрсэн. Засгийн газар Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон тогтоол гаргаж, шахмал түлшийг “Тавантолгой түлш” компанид үйлдвэрлэж байна. Цаашид агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийх ажлаа үргэлжлүүлнэ. Сайжруулсан шахмал түлшийг ард иргэд хэрэглэх явцдаа хордох тохиолдол гарч байгаа. Тиймээс угаарын хий мэдрэгчийг нэг удаад үнэ төлбөргүй хүргэх шийдвэр Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн ард иргэдэд хүргэх юм хэмээн мэдээлэв. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав. 

 

-Айл өрхүүдэд угаарын хий мэдрэгч нийлүүлэх хүртэл ямар арга хэмжээ авах вэ?

 

-Асуудал гарахаар бодлогоо өөрчлөх алдааг давтахгүй. Нийтдээ 25 мянган шахмал түлшийг ард иргэдэд борлуулсан. Үүнтэй холбогдуулан асуудал бий болсон. Бид түүхий нүүрсээ сайжруулсан түлшинд шилжүүлж байгаа нь галлагаандаа хувьсгал хийж байна гэсэн үг. Бүх төрлийн зуухны битүүмжлэлийг сайжруулах хэрэгтэй. Стандартын бус зуух ашиглахгүй байх шаардлага тулж байна. Судалгаагаар 51.4 хувь нь энгийн галлагаатай зуух хэрэглэж байна гэсэн дүн гарсан. 

 

-Угаарын хий мэдрэгчийг хаанаас нийлүүлэх вэ?

 

-Улаанбаатар хотын Засаг даргад үүрэг өгсөн. Захиалгыг үйлдвэрээс нь шууд хүргэнэ. Тухайлан шууд гэрээ хийгдэнэ. Зуухны стандарт өөр өөр байгаа. Тиймээс урьдчилсан сэргийлэхийн тулд ийм арга хэмжээ хийж байна. Сайжруулсан түлшээр ард иргэдээ хангах асуудлыг зогсоохгүй. 

 

-Хариуцлагын асуудал яригдах уу?

 

-Нэгдсэн албан ёсны шийдвэр гараагүй байна. Хариуцлага тооцох асуудал яригдсан ч ажлаа үргэлжлүүлнэ. Засгийн газраас цаашид агаарын бохирдлыг бууруулах үүднээс боломжтой нөхцөлөөр хангана.  Бид 80 орчим тэрбум төгрөг зарцуулж айл өрхийг цахилгаан халаагуураар халаах нөхцөл бүрдүүлсэн.

 

-Их хэмжээгээр сайжруулсан түлш хэрэглээд эхэлсэн тохиолдолд Улаанбаатар хотын агаарт нөлөөлөх үү?

 

-Лабортарийн шинжилгээгээр батлагдсан бүтээгдэхүүнийн бид ард иргэдэд хүргэж байгаа. Улаанбаатар хотод 196 мянган өрх сайжруулсан түлш хэрэглэж байгаа. Хүчилтөрөгч дутагдсанаас угаартсан. Түүнээс бус агаарт утаа нь гарсны дараа угаартахгүй. 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Unegui yum une tsenegui shu de, bolovsrol medleg nimgen yaduu ard tumnee baga angias ni ehlen humuujuul l de, ajil hiij surga, hariutslagatai baij surga yadaj uuriin bolon ger buliinhee tuluu., hugshin azarga joroo surdaggiu shu, surtalchilgaag horoogoor ni damjuulan, uuren telephone companiudaar damjuulan buh hund hurge! erdenet hunii ami hainga baidlaas bolj dahin buu uregdeesei, mngolin ur udam hoich ue maani eruul utaagui, horgui orchind amidraasai
2019-10-14
Баяр:
хайран татвар төлөгчдийн мөнгө
2019-10-10
Цэнд:
Өөрсдийн эрүүл мэнд амь насны төлөө айлууд өөрсдөө авч тавих хэрэгтэй шдээ. Дандаа юмаа бэлдүүлэх юм аа.Хэний төлөө амьдраад байгам юм бэ
2019-10-10
Үнэн үг:
Ажлыг иж бүрэн тооцож,нухацтай бодож техник, технологитой холбоотой аливаа асуудлыг эцсийг нь хүртэл туршиж, үр дүнг шинжилж байж ашиглалтанд нэвтрүүлэх ёстой юм.Харамсалтай нь юу ч бүтээдэггүй Монголчууд дан бэлэн юм хүртсээр байгаад аливааг олон талаас нь харах чадваргүй болжээ.Төрийн ажлын залгамж чанар алдагдаж санаа санаагаараа саланги тасархай арга хэмжээ авч тодорхыг л бодож байгаагаас авсан арга хэмжээний үр дүн нь дандаа сөрөг гарч байна.Нөгөө 196 мянган зуух тараасан хаана байна.Дээрээч доорооч хариуцлага ярих ёстой.Стандартын зуухыг тараасан айл болгоноор тоолж үрэн таран хийсэн бол хариуцлага мөн ярих ёстой. Ёрөнхийлөгч нь орон сууцаар шийдэх ёстой гэж дугарлаа энэ өнөө маргааш байтугай шийдэгдэх асуудал биш. Ажилгүй орлоггүй иргэд яаж авах юм байнга л өр тавьж тэжээж байхуу. Монголын хүн амыг Улаанбаатар орчимд чихэх гэсэн эргүү бодлоо орхих хэрэгтэй. Ардчилсан нам ч өө хайгаад баярлаад байх хэрэгггүй. Засаг барьж байхдаа энэ талаар юу хийсэн юм. УИХ, Ёрөнхийлөгч, Засгийн газар оролцоод юу ч шийдэж чадалгүй баахан мөнгө идээд хэдэн хүн шоронд ороод таараа биздээ. Утааны асуудал бол улс төржиж бие биенээсээ ашиг хонжоо хайх асуудал биш нийт Монголчуудын эмгэнэл, бидний байж байгаа цариа болоод байна.
2019-10-09
зочин:
Монголчууд 1990 оноос хойш төрийн албыг намын алба, төрлийн алба, танил талын алба, цүнх баригчдын алба, авилгал хээл хахуулийн алба болгосон. Гэтэл дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад зуу зуун жилийн туршид төрийн албыг “Мерит зарчим”-ын алба болгож иржээ. “Меритократия” буюу “Мерит зарчим” нь мөн чанартаа улс төрчид болон төрийн албан хаагчдыг намын харъяалал, намд хандивласан хандив, танил тал, садан төрлийн холбоо, дарга нарын цүнх барьж гүйсэн гүйлт зэргээр нь биш, харин ажил мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвар, дадлага туршлага, ёс суртахууны төлөвшил зэргээр нь шилж сонгоод хамгийн бага албан тушаалаас нь эхлэн шат дараалуулан дэвшүүлэн ажиллуулдаг зарчим юм. Жишээлбэл, энэ зарчим нь АНУ-ын Төрийн албаны хуулийн гол зарчим болжээ. Монголд 1990 оноос хойш энэ зарчим алдагдаад, төрийн алба бүхэлдээ булингартаж, одоо Монгол мөхөл, сүйрлийн ирмэгт тулж иржээ.
2019-10-09
Татвар төлөгч:
Бас нэг хэсэг хүн мэдрэгч шараж баяжиж дээ. Татвар төлөгчдийн мөнгө ямар ёолох биш дээ
2019-10-09
Гэр хорооллын иргэн:
Хотын дарга, энэ сайд хоёр лав огцрох нь тодорхой
2019-10-09
Иргэн:
Мэдрэгч тавиад нэмэргүй. Тэмээн дэнр ямааны гарз гэдэг л болно. Бараг бүх зуухаа солих хэрэг гарна.
2019-10-09
Zochin:
Unegui yum gej yu bhav dee caad uildverlegch n yu gej l Unegui hiij uguv gej tatvar tulugchdin munguur tuluh n oilgomjtoi shd yah gej ingej hudlaa shoudaj bdgin
2019-10-09