15.00 цаг: Угаартсан гурван хүн эмнэлэгт хэвтлээ

img

Өнөөдөр өглөөний 06 цагаас өдрийн 15 цаг хүртэлх хугацаанд угаарын хийнд хордсон таван дуудлага холбогдох байгууллагад ирсэн байна. Таван өрхийн 11 иргэн эмнэлэгт ханджээ. Тэдний дөрөв нь хүүхэд, долоо нь том хүн байгаа бөгөөд гурав нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй аж.

 

Чингэлтэй дүүргийн нэг айлын хоёр хүн, Баянзүрх дүүрэгт 2 айлын  3 хүн, Хан-Уулд 1 өрхийн 1 хүн, Сонгинохайрхан дүүрэгт 1 өрхийн 5 хүн угаартсан байна.

 

Одоогоор нийтдээ 14 хүн хэвтэн эмчлүүлж байна.

 

Б.Энэрэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Хэдэн хүн үхүүлэх гэсэн юм бол, энэ бүхний дараа хэн хариуцлага хүлээх вэ. Нөгөө иргэддээ хайртай улс төрчид хааччихав аа. Нөгөө юм л бол ТВээр шоудаад байдаг хотын дарга шийдвэртэй байхгүй юм уу. Та нарыг бүгдийг хараал идэг.
2019-10-11
зочин:
Энэ түлшээ түр зогсоогоочээ, ард иргэд чинь айдас, хүйдэс дунд амьдарч байна. Энхтүвшин сайдаа та онцгой байдал хариуцдаг биз дээ.Та хал үзэж хашир суусан хүн байна, наад залуусдаа хэлээчээ
2019-10-11
Зочин:
Үнэргүй утаагүй чимээгүй угаартуулагч гээд л яриад байх юм,найдвартайгаар нь модоо түлээд шөнө тайван унтаж байна
2019-10-10
шаабар:
Өглөө мэдээгээр хэдэн хүн угаартаж хэд нас барлаа гэх бол хэмээн түгшдэг боллоо. Арай л хэтрээд байх шиг. Нэмэж хүн үхээгүй дээр нь энэ түлшээ түр зогсоовол дээргүй юу. Холбогдох арга хэмжээнүүдийг шийдсэний дараа түлнэ л биз. Хүйтний улирал хараахан эхлээгүй байна.
2019-10-10