Л.Энх-Амгалан: Л.Болд гишүүн ээ, тавьтиртай бай
2019-10-11

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцууллаа. Өнөөдрийн чуулганы хуралдаанаар 10 гаруй асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараагаар гишүүд горимын санал хэлж байна.

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

 

-Удахгүй Сербид ОУПХ-ны хурал болно. Энэ хуралд Монгол Улсыг төлөөлж УИХ-ын дарга Г.Занданшатар, Л.Болд нарын гишүүн явна гэж сонссон. ОУПХ-ны дүгнэлт УИХ-д ирсэн. Энэ дүгнэлт ил тод байдаг. Гэтэл энэ дүгнэлтэд нууцын тамга дарж бидний ажилд саад тотгор учруулж байна. ОУПХ-ны дүгнэлт бүр ил тод байдаг. Түр хорооны гишүүд парламентын холбооны дүгнэлтийг нууцлах эрх байхгүй учир танилцуулсан.

 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

 

-Утаа олгойдох бүрт сэтгэл түгших боллоо. Өнөөдөр сайжруулсан түлшний асуудлыг үдээс хойш хэлэлцэнэ. Сайн ярих биз. УИХ-ын ирц хангалтгүй муу байна. Байнгын хорооны хуралдаан хуралдахгүй байна шүү. Чуулганы бүрэн эрхийн хугацаанд УИХ-ын хуралдаа ирдэггүй, гадаадад дотоодод зугаалаад байдаг гишүүдийг зарлана шүү. 

 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

 

-Улстөржихөө болих хэрэгтэй. Ж.Батзандан гишүүний ярьж байгаа ОУПХ-ны бичиг ирээд, орчуулгын ажил явагдсан. Гишүүд бүрийн имэйл хаяг дээр ирсэн байсан.  Улстөржихөө больцгооё. Монгол Улсын гурван их хурлын гишүүн ОУПХ-ны байнгын гишүүдээр ажиллаж байна. ОУПХ-ны шинжээчдийг хэн урьж авчирсан бэ? Л.Болд гишүүн парламентад зургаан удаа сонгогдсон, тавьтиртай баймаар байна. ОУПХ-ны нэрийг барьж худлаа ярихаа боль. Та нар ажлаа хий. ОУПХ С.Зориг агсны хэргийг улстөржүүлэхээ боль гэж дүгнэлтдээ бичсэн байгаа. Дүгнэлтэд ороогүй зүйлийг худлаа ярьж болохгүй. Би Ж.Батзандан гишүүнээс илүү Л.Болд гишүүнд гомдож байна. 

 

УИХ-ын дарга Г.Занданшатар: 

 

-Төрийн нууцын болон албаны нууцын хуулиар УИХ биш Засгийн газар нууцаас гаргах асуудлыг шийдвэрлэдэг. Хуульзүйн байнгын хороогоор хэлэлцэж байж шийддэг учир Ж.Батзандан гишүүний тавьсан саналыг чуулганы хуралдаанд оруулах боломжгүй. 

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Энхамгалан Манжын хаан шиг захирдаг болоо шив.
2019-10-13
irgen:
orchuulgan deer darsan tamga yamar hychintei um be ? gishyyn bolgond irsen bol nuuz eroosoo bish !!!!
2019-10-11
zochin:
teneg uchiraas medehgui 2020 ene teneguudees salah ymsan BOOVZANDAN HELGII BOLD GONSHIGNUUR NYMBAATAR zereg toporuudaas
2019-10-11
БОЛД ПОПУЛИСТ ХУДАЛЧ ХУЛГАЙЧ ЗАНДАНГ ДАГААД УЛС ТӨРИЙН КАРЕР ЭЬ ДУУСАЖ БАЙГААГАА МЭДДЭГ БОЛОВ УУ
2019-10-11
zochin:
teneg uchiraas medehgui 2020 ene teneguudees salah ymsan BOOVZANDAN HELGII BOLD GONSHIGNUUR NYMBAATAR zereg toporuudaas