Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдэд батламж гардуулна

“Нийслэлийн Орон сууцны корпораци”-аас Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг 972 айлын орон сууцанд хамруулах бүртгэлийн үйл ажиллагааг 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл цахим хэлбэрээр зохион байгуулсан.
Цахим сонгон шалгаруулалтад тэнцэж гэрээгээ байгуулсан иргэдэд батламж гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр болох юм байна.
Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байрлах “Буянт-Ухаа 2” хорооллын 972 айлын орон сууцанд хамрагдах иргэдэд БАТЛАМЖ гардуулах арга хэмжээ өнөөдөр /2019.10.15/ 11:30 цагт Сүхбаатарын талбайд болох аж.
Цахим бүртгэлд нийт 35,058 иргэн хамрагдаж хүсэлтээ баталгаажуулсан.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ