Эмнэлэгт 4 том хүн, 2 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна

НОБГ, НМХГ, НАБТГ-аас гахмал түлшний хэрэглээний цаг үеийн мэдээллийг өглөө. 2019 оны 10 дугаар сарын 14-ны 06 цагаас өнөөдөр өглөөний 06 цаг хүртэлх хугацаанд 7 өрхийн 13 иргэн эмнэлэгт хандсан байна. Амралтын өдрүүдэд угаарын хийнд хордсон гэх дуудлага нэмэгдэж, бусад өдрүүдэд буурах хандлагатай байгааг НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй хэлж байна.

10 дугаар сарын 03-15 хүртэлх хугацаанд нийт 145 удаагийн дуудлагаар 306 иргэн эмнэлэгт ханджээ. Тэдний 124 нь хүүхэд бол 182 нь насанд хүрэгчид байна. Нийтдээ 25 том хүн, 7 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн аж. Одоогоор эмнэлэгт 4 том хүн, 2 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.
Харин өчигдөр өглөө нас барсан жирэмсэн эмэгтэй ямар шалтгаанаар амиа алдсан нь тогтоогдоогүй байна. Талийгаачтай хамт нэг байшинд амьдарч байсан 60 настай ээж аав хоёрынх нь биеийн байдал хэвийн байгаа учраас угаартаж нас барсан гэж тодорхойлох боломжгүй буй аж. Шүүх шинжилгээгээр нас баралтын шалтгааныг тогтооно.
Б.Энэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ