Орон нутгийн замд 35 зорчигчтой автобус шатжээ

img
Гэрэл зургийг MPA.mn

 

Ховд чиглэлд зорчиж явсан 35 зорчигчтой автобус шатжээ. Азаар хүний амь нас эрсдээгүй байна.

 

Тодруулбал Ховд аймгийн Булган сумын Алаг толгой багийн “Гүн зуух” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 26 км-т/ “Ярант” олон улсын боомтоос тус аймгийн Булган сумын чиглэлд “Байшинт Ямаан-Ус” ХХК-ийн эзэмшлийн иргэн Б-ын жолоодож явсан “Даевоо” загварын том оврын автобус /35 зорчигчтой/ шатжээ.

 

Галын дуудлага 2019.10.14-ний өдрийн 19:30 цагт Онцгой байдлын албанд ирсэн байна. Дуудлагын дагуу Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 26 км замыг туулан 19:56 цагт очиж, 34 минут ажиллаж унтраажээ.

 

Зорчигчдийг “Байшинт Ямаан-Ус” ХХК-ийн эзэмшлийн “Даевоо” загварын том оврын автобусаар Булган суманд хүргэсэн байна.

 

Г.Сүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ