Баяжуулах үйлдвэрийн бутлуурын машинд унаж амиа алджээ

img
Гэрэл зургийг MPA.mn

 

Баяжуулах үйлдвэрийн бутлуурын машинд унаж амиа алджээ.

 

Тодруулбал Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Төмөр зам багийн “Хурын ногоон нуур” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 10 км/-т зэс баяжуулах үйлдвэрийн бутлуурын машинд /гүн 3 м/ хүн унасан тухай дуудлага 2019.10.15-ны өдрийн 14:09 цагт Онцгой байдлын албанд иржээ.

 

Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн 7 алба хаагч, 1 автомашинтайгаар 10 км зам туулан 14:56 цагт хүрэлцэн очиж 23 минут ажиллаж, иргэн Б /39 настай, эрэгтэй/-ын цогцсыг гарган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорт хүлээлгэн өгсөн байна.

 

Г.Сүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ