Буу сум худалддаг бүлгийг илрүүлжээ

Эрүүгийн цагдаагийн албанаас “Зэвсэг-2019” нэгдсэн арга хэмжээний хүрээнд өчигдөр (2019.10.16) хууль бусаар буу сум худалдан борлуулдаг 28-60 насны гурван иргэнийг илрүүлжээ. Тэд байлдааны болон ангийн зориулалттай есөн төрлийн 6 605 ширхэг галт зэвсгийн сумыг худалдахаар тээвэрлэж байсан аж.
Тэдэнд эрүүгийн хуулийн 20.4-д заасны дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.
Б.Энэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ