Туркмен: Ерөнхийлөгчийн номыг "түгээн дэлгэрүүлэхээр" тэмцээн зохион байгуулжээ

Туркменистаны цэргийн сургуульд Ерөнхийлөгчийн номыг "хэн сайн мэдэх" сэдэвт уралдаан зохион байгуулжээ.
Тус улсын Батлан хамгаалах яамны цэргийн сургуулийн сонсогчдод хоёр сарын дотор Ерөнхийлөгч Бердымухамедовын "Аз жаргалын шувуухай" номыг уншин, сайтар ойлгох даалгавар өгсөн байна.
Улмаар 10 дугаар сарын 14-ний өдөр номыг хэр сайн мэдэж байгаа талаар цахим сорил авч, ялагчдыг шагнажээ.
Туркменистаны Батлан хамгаалах яамны мэдээлснээр энэ сургуульд дээрх тэмцээнийг тогтмол зохион байгуулахаар болсны дээр суралцагчид төдийгүй багш нарыг татан оролцуулна гэдгийг онцолсон байна.
"Аз жаргалын шувуухай" нэртэй роман нь Ерөнхийлөгчийн эцэг Мяликгулы Бердымухамедовын хүүхэд насны тухай өгүүлэх бөгөөд 2013 онд хэвлэгджээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ