НӨАТ: 10 сая төгрөгийн хоёр азтан тодорчээ

НӨАТ-ын урамшууллын 10-р сарын сугалааны тохирол өнгөрсөн ням гарагт болж, 10 сая төгрөгийн азтан хоёр, 5 сая төгрөгийн 22 азтан тодорлоо. Энэ удаагийн тохирлоор:
- 30 мянган төгрөгт 24033 баримт
- 100 мянган төгрөгт 2342 баримт
- 1 сая төгрөгт 261 баримт
- 5 сая төгрөгт 22 баримт
- 10 сая төгрөгт 2 баримт тус тус тохирлоо.
Харин супер сугалааны тохиролд 80 сая төгрөг хожих байсан ч азтан тодорсонгүй. Энэ оноос сугалааны тохирлын системд өөрчлөлт орсон бөгөөд баримтын сүүлийн
3 орон таарахад 30 мянга
4 орон таарахад 100 мянга
5 орон таарахад 1 сая
6 орон таарахад 5 сая
7 орон таарахад 10 сая
8 орон таарахад 50 сая төгрөг хожих боломжтой байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ