БНХАУ нүүрс олборлох хоёр шинэ төсөл баталлаа

БНХАУ-ын Хөгжил, шинэчлэлийн улсын хороо 9,36 тэрбум юань буюу 1,32 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт бүхий, нүүр олборлох хоёр шинэ төсөл баталсан талаар Синьхуа агентлаг мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, дээрх хоёр төслийг хэрэгжүүлснээр эрчим хүчний хангамжийг шийдвэрлэх боломжтой гэнэ.
Хоёр төслийн нэг нь Шаньси мужид байх бол нөгөө нь Өвөр Монголд байдаг, хоёр уурхай тус бүр жилд 5 сая тонн нүүрс олборлох үйлдвэрийн хүчин чадалтай юм байна.
Нүүрс олборлох хоёр төслийн хүрээнд батлагдсан хүчин чадлаас давсан хэмжээний нүүрс олборлохыг хориглох гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ