Цагдаа нар нуусан нүүрсийг илрүүллээ

Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс түүхий нүүрс худалдан борлуулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар их хэмжээний нүүрс нуусан байсныг илрүүлсэн байна.
2019 оны 10 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө тус дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт оршин суух иргэн “Э”-ийн хашаанд 20-25 тонн түүхий нүүрсийг худалдан борлуулах зорилгоор нуун далдалж байсныг илрүүлж Мэргэжлийн хяналтын байгууллагад шилжүүлсэн байна.
Б.Энэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ