ВИДЕО: Путин 56 секундэд 56 удаа гар барин мэндчилэв

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин  "Орос-Африк" дээд хэмжээний уулзалтын үеэр Африкийн төрийн тэргүүнүүдтэй мэндчилжээ. Энэ үеэр тэрбээр 56 секундын дотор 56 төлөөлөгчтэй гар барьж амжсан бичлэгийг Лайф.ру нийтэлсэн байна. 

 

Дашрамд дуулгахад, "Орос-Африк" дээд хэмжээний уулзалт 10 дугаар сарын 23-ны өдөр Сочи хотноо эхэлсэн. Энэ нь Африк тивийн бүхий л орнуудын төрийн тэргүүнүүд, бүс нутгийн нэгдэл болон байгууллагуудын удирдлагууд уригдсан өндөр түвшний,  Орос-Африкийн харилцааны түүхэн дэх анхны дээд хэмжээний уулзалт юм. Дээд хэмжээний уулзалтыг Оросын Ерөнхийлөгч Владимир Путин, Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сиси нар даргалж байна. 

 

Сочи хотноо Африкийн 43 орны төрийн болон засгийн газрын тэргүүнүүд, 11 орны дэд ерөнхийлөгч, гадаад хэргийн сайд болон элчин сайд нар чуулж байгаа юм. 

 

Владимир Путин: Африктай хамтран ажиллахын төлөөх өрсөлдөөнд Орос бэлэн

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ