Баянгол дүүрэг мөрийтэй тоглоомын үүр уурхай болсон уу
Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Баатар, В.Алтансүх нар хууль бус автомат тоглоомын газруудын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Сүүлийн үед Баянголд дүүргийн 1, 14, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт хууль бусаар үйл ажиллагаа явуулсан хэд хэдэн мөрийтэй тоглоомын газрыг илрүүлсэн. Энэ нь Баянгол дүүргийг мөрийтэй тоглоомын үүр уурхай болсон хэмээн харагдуулж байна. Тиймээс Баянгол дүүргийн ИТХ-ын 10 төлөөлөгч эл асуудлаар нийтийн сонсгол явуулах хүсэлт гаргаж, даргадаа уламжилжээ. Нийтийн сонсголыг ирэх 11 дүгээр сарын 07-нд явуулах саналыг хүргүүлсэн байна. Үүний дараа УИХ дахь Өргөдлийн байнгын хороонд хандах аж.
Мөрийтэй тоглоомын газар ажилласан гурван хороонд гарсан гэмт хэрэг зөрчлийн 2019 оны эхний 09 сарын мэдээгээр хүний амь насыг санаатайгаар хөнөөсөн, хулгай, дээрэм, залилангийн хэрэг өсчээ. Гэмт хэргийн тоон үзүүлэлт бусад хороодоос илүү байгааг төлөөлөгч Ж.Баатар хэллээ.
Б.Энэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ