У.Хүрэлсүх: Иргэдээ өвдсөнийх нь дараа биш, өвдөхөөс нь урьдчилан сэргийлэхийн төлөө хамтран зүтгэнэ

img

 

Монголын эмч нарын VI их хурал Төрийн ордонд болж байна. Иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд бүх чадлаа зориулж, өргөсөн тангарагтаа үнэнч байгаа эмч, эрүүл мэндийн салбарын ажилтан, их хурлын төлөөлөгчдөд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүлэв.

 

Эмч нар, эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байсан, ажиллаж байгаа хүн бүр нийгмийн халдварт олон өвчнийг устгахын төлөө хичээл зүтгэл гаргаж байгаад Засгийн газрын тэргүүний өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлэв.

 

Ерөнхий сайдын дэвшүүлсэн мэндчилгээнээс үзвэл төр, засаг эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох, хөрөнгө оруулалт, санхүүжилтийг нэмэгдүүлэхэд анхаарч, эрүүл мэндийн салбарт 2018 онд 60,7 тэрбум, 2019 онд 104,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулаад байна. Засгийн газар цаашид:

 

- Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэлтийг нэмэгдүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх,  нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэхэд салбарын хамт олонтой нягт хамтран ажиллах

-Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд эрүүл мэндийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгон бие даасан үйл ажиллагааг хангаж, төр хувийн хэвшлийн шударга өрсөлдөөн бий болгох, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн ажлын үр дүн, гүйцэтгэлийг оновчтой үнэлэх зэрэг асуудлуудад онцгой анхаарах

-Төр, хувийн хэвшлийн анагаах ухааны 12 сургуулийг төгсөж байгаа 3500 гаруй мэргэжилтний 1500 нь их эмч. Эдгээр эмч нарын 40 хувь л ажлын байртай болж байгаад анхаарах

-Эмч, эмнэлэгийн мэргэжилтний үйл ажиллагаа явуулах эрх зүйн байдлыг боловсронгуй болгох 

-Эм, эмнэлгийн хэрэгсэл, багаж тоног төхөөрөмжийн чанар, аюулгүй байдал, зохистой хэрэглээг хангах хууль эрх зүйн орчныг шинэчилэх, Эмийн зохицуулалт хариуцсан бие даасан бүтэц бий болгох

-Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилтийг нэмэгдүүлж, тусламж үйлчилгээ, санхүүжилтийн үр дүнгийн хяналтыг сайжруулахаар төлөвлөж байна.

 

Эмч нарын VI их хурлаас гарсан санал, шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар бодлого, шийдвэртээ тусгах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

боль боль Сарангэрэл авгай та 2 той 2 гуй эмч нар наадахыг чинь хийдэг юм. сахлаа будаач гэхээр нуурээ будав гэдэг шиг болж. .....АРАЙ ДЭНДУУ АРД ТУМЭНД ТААЛАГДАХ ГЭЖ ПОПРОХЫН ОДОО БОЛЬЖ УЗ. ТЭР ДАРХАНЫ ЗАМ ДЭЭР АНХААР
2019-10-27
bi:
эрүүл мэндийн гол чиглэл энэ л байх ёстой л юм билээ. Одоо өрхийн эмнэлгийг энэ рүү чиглүүлах хэрэгтэй дээ.
2019-10-27
Emch:
Ene ugiig ni Hurelbaatar belddeg yum bolov uu? hetsuuhen l sonsogdoj baisan. ZG-t ajillaj bui zuvluh nertei humuusee songoh shalguur baidag l baih daa?????? erhbish neg uls baina.
2019-10-26
утааг багасаж байгаад баярлаж бгаа шуу:
агаарын бохирдол багаснаа гэдэг чин эруул байх нэг ундэс шуу. энэ онд урд жилиийн ханиад томууны тархалтаас хэр багасаж байна гэдгээс харж болно доо.тэр хэмжээгээрээ эмэнд зарцуулах зардал багассан байхдаа
2019-10-26
зочин:
Хүрэлсүх минь дээ ингэж худлаа шоудах хэнд хэрэгтэй юм бэ? Иргэдээ өвчингүй балгая гэвэл ажлын байрыг нь нэмэгдүүлж орлоготой болго, Тэгвэл иргэд цалингаараа эм аваад уучихна. Энэ зам барилга зэрэг хүний амьдралд хэрэг болохгүй хатуу дэд бүтэц чинь иргэнд ямар ч ач холбогдолгүй. Үнэхээр тархи чинь жижигхэн байна даа.
2019-10-25
hurelsuhee chamtai chamgui emch nar ajlaa hiine. chi ter darhan erdenetiin zamaa hariutssan haltartaigaa hurdan zas
2019-10-25