ХЭҮК-ын гишүүн Стокгольм хотод буй Монголчуудтай уулзана

img

 

“Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн хүрээнд 2019 оны 10 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд Финлянд улсын Хельсинки хотноо хуралдаж буй “Жендэр судлал-2019: Хүчирхийлэл” сэдэвт бага хуралд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг, Хүний эрхийн боловсрол, судалгааны хэлтсийн дарга Г.Агар-Эрдэнэ нар оролцож байна.

 

Тус хурлаар хүчирхийллийн асуудлыг авч хэлэлцэж байна. Тухайлбал “Энгийн амьдрал ба хүчирхийллийн талаарх ойлголтууд: Хариуцлага, шударга ёсыг дахин авч үзэх нь”,


“Эрх чөлөөний хүчирхийлэл: Зээлтэй амьдрал, хууль ёсны аллага”, “Ажлын байран дахь албадлагын хяналт: Хүчирхийллийн хүрээнд сэтгэлийн хөдлөл болон хавчлагыг дахин авч үзэх нь” зэрэг сэдвийг хөндөн ярилцаж байна.

 

Түүнчлэн төслийн хүрээнд ХЭҮК-ын гишүүн 2019 оны 10 дугаар сарын 28-нд Швед улсын Хөдөлмөрийн яамны жендэрийн мэргэжилтнүүдтэй уулзах бөгөөд тус яамнаас Швед улсад жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн бодлого, хөтөлбөр, үйл ажиллагаандаа хэрхэн тусгаж байгаа талаарх мэдээлэл хийнэ. Мөн өдрийн үдээс хойш Стокгольм хотод амьдарч, ажиллаж буй Монголчуудтай уулзаж, харилцан мэдээлэл солилцоно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ