Шинэ гэр барихад сайн

Аргын тооллын 10 дугаар сарын 27. Ням гараг. Билгийн тооллын намрын дунд сарын 29. Тэргүүн дагуул одтой улаагчин тахиа өдөр.
Өдрийн наран 07 цаг 28 минутад мандан, 17 цаг 45 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьдаа барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр барих, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойшоо мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ