Тамирчин дайчид ЕСӨН медальтай ирнэ
2019-10-28

БНХАУ-ын Үхань хотноо өчигдөр өндөрлөсөн “World Military Games” буюу Дэлхийн цэргийн спортын VII наадмаас Монголын тамирчин дайчид нэг алт, гурван мөнгө, таван хүрэл медаль хүртэв. Олимп дэлхийн медальт, Монгол Улсын хөдөлмөрийн баатар мэргэн буудагч О.Гүндэгмаа спорт гар бууны дасгалд 590 оноогоор алтан медаль, ОУХМ Г.Хэрлэнцэцэг 589 оноогоор мөнгөн медаль зүүсэн билээ.

 

Тус наадмын боксын төрөлд Монгол Улсын гавьяат дасгалжуулагч А.Гантулга тэргүүтэй 10 боксчин хүчээ сорьсноос ОУХМ Х.Энх-Амар мөнгөн медаль, ОУХМ Х.Энхмандах, Э.Шинэбаяр нар хүрэл медаль хүртэж, урд хөршид Төрийн далбаагаа мандуулжээ.

 

Наадмын эхний өдрүүдэд Монголын баг тамирчдаас жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг, 66 кг-д ОУХМ Э.Ариунболд, Б.Эрхэмбаяр нар хүрэл медаль хүртсэн бол чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг, 68 кг-д дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин С.Цэрэнчимэд мөнгө, ОУХМ Э.Даваанасан хүрэл медалийн эзэн болов.

 

Дөрвөн жил тутам зохион байгуулдаг тус наадам аравдугаар сарын 18-27-ны хооронд Үханьд болсон билээ. Наадамд Монгол Улсаас БХЯ-ны “Алдар” спорт хорооны тамирчид бокс, буудлага, байт харваа, чөлөөт бөх, жүдо, хөнгөн атлетик, марафон зэрэг спортын төрлөөр өрсөлдсөн юм.

 

Ц.Ганбат

 

Shuud.mn
Сонин хачин
Жүдо яачаа вэ,
2019-10-29
зочин:
Яаг үнэн хулхи юманд баахан зардал чирэгдэл болж явчихаад тэрнийгээ цайруулах гэж худлаа донгодоод л
2019-10-28
Үлгэрийн юманд (тэмцээн биш шүү) орж улсын мөнгө үрэхээ болилдоо новшнуудаа
2019-10-28