Исламын улсын удирдагчийн цогцосыг тэнгист хаяж магадгүй

Осама бен Ладены цогцосыг тэнгист хаясантай адилаар Исламын улс бүлэглэлийн тэргүүн Бакра аль-Багдадигийн цогцосыг усанд хаяж магадгүй талаар CNN агентлаг мэдээллээ.
Өмнө нь ийм хувилбарыг АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Роберт О'Брайен NBC агентлагт өгсөн ярилцлагынхаа үеэр дэвшүүлж байлаа. Алан хядагчдын булш дэмжигчдийнх нь дунд мөргөн сүсэглэх газар болж болзошгүй тул газарт булшлах хэрэггүй гэж Америкийн эрх баригчид үздэг юм.
Энд дуулгахад, дэлхийн даяар тусгай албад эрэн хайж байсан "Аль-Каида" бүлэглэлийн тэргүүн Осама бен Ладеныг 2011 оны тавдугаар сарын хоёрны өдөр Америкийн тусгай албаныхан Пакистанд устган, улмаар цогцосыг нь Арабын тэнгист хаясан юм.
Тухайн үед ийм шийдвэр гаргах болсноо "алан хядах бүлэглэлийнхэн бен Ладены булшийг мөргөлийн газар болгох магадлалтай " учир тэнгист хаясан хэмээн тайлбарлаж байв.
Исламын улсын тэргүүнийг устгажээ
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ